Дээд боловсролын байгууллага, ажил олгогчдын түншлэл чадварлаг мэргэжилтэн бэлтгэхийн үндэс. Др. Л.Алтангэрэл 1
|
|
- Nathaniel Hood
- 5 years ago
- Views:
Transcription
1 Дээд боловсролын байгууллага, ажил олгогчдын түншлэл чадварлаг мэргэжилтэн бэлтгэхийн үндэс Др. Л.Алтангэрэл 1 Хураангуй Зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чадварлаг мэргэжилтэн бэлтгэх үйл явц нь олон улсын чиг хандлага, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, төгсөгчдөд ажил олгогчдын зүгээс тавих шаардлагад нийцсэн хөтөлбөрийг боловсруулах, мөн сайжруулахад ажил олгогчдын санал, дүгнэлтийг тусгахаас эхлээд сургалтын хүрээнд оюутанд өгөх мэдлэгээс гадна ур чадвар, хандлагыг төлөвшүүлэх, дадлагыг үр дүнтэй зохион байгуулах, оюутны төгсөлтийн ажлыг компаниудад тулгарч байгаа асуудлыг шийдэхэд чиглүүлэх зэрэг олон талт үйл ажиллагааны цогц билээ. Энэхүү илтгэлд дээд боловсролын байгууллага болон ажил олгогчдын түншлэл нь чадварлаг мэргэжилтэн бэлтгэхийн нэг чухал үндэс болохыг 2013 онд Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулагдсан Монгол-Германы хамтарсан ашигт, малтмал, технологийн их сургуулийн (МГТИС) жишээн дээр тайлбарлах болно. Оршил Олон улсын чиг хандлага, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого -ын үзэл баримтлалын дагуу сүүлийн жилүүдэд МУИС, ШУТИС, МУБИС, АУҮИС зэрэг төрийн өмчийн томоохон их сургуулиуд стратеги төлөвлөгөөгөө шинэчлэн баталж, судалгааны болон антрепренер их сургууль болох, Азийн шилдэг их сургуулиудын тоонд багтах зэрэг томоохон зорилтуудыг тавин ажиллаж байна. Мөн эдийн засагт уул уурхайн салбарын гүйцэтгэж буй үүрэгтэй холбоотойгоор Засгийн газраас инженерийн дээд боловсролыг дэмжих, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг инженерүүдийг бэлтгэх зорилтыг дэвшүүлж, тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь 2013 онд ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны дэмжлэгтэйгээр МГТИС-ийг байгуулсан явдал юм. Дэлхийн жишигт нийцсэн инженерийг эх орондоо бэлтгэх зорилт бүхий МГТИС нь байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын дээд боловсролын салбарт загвар болох, практик тай нягт уялдсан сургалтыг явуулах, их сургуульаж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулахын төлөө ажиллаж байна. Тус сургуулийн бүтэц, зохион байгуулалт, менежментийг сайжруулах, сургалт, судалгааны үйл ажиллагааг дэмжих, аж үйлдвэртэй 1 Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль; И-мэйл: altangerel@gmit.edu.mn
2 хамтын ажиллагааг идэвхижүүлэх зэрэгт Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ГОУХАН), Германы эрдмийн солилцооны алба (ГЭСА) зэрэг байгууллагууд хамтран ажилладаг нь томоохон давуу тал, дэмжлэг болдог. Энэ илтгэлийн хүрээнд зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чадварлаг мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл явцыг ямар үе шатуудад хувааж үзэх боломжтой бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэхэд ажил олгогчидтой хэрхэн хамтран ажиллаж байгаа, энэ нь оюутны хөгжилтэй хэрхэн холбогдох зэрэгт анхаарлаа хандуулах болно. МГТИС-ийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аж олгогчидтой хамтран ажиллаж буй үе шатууд Аж олгогчдын эрэлтэд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй үйл явцыг дараах үе шатуудад хуваах боломжтой: a) Мэргэжлийн эрэлт хэрэгцээ, аж үйлдвэртэй хамтын ажиллах боломжийн судалгаа 2011 онд Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар харилцан тохиролцсоны үндсэн дээр МГТИС-ийг байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн эхний нэг ажил нь компаниудад хэрэгцээтэй байгаа мэргэжил болон хамтын ажиллагааны боломжийн талаар судалгаа байсан. Уг судалгаанд үндэслэн Германы хамтрагч их сургуулиуд болох Аахен, Фрайберг, Дармштадтын их сургуулиудын профессоруудтай хамтран МГТИС-д бэлтгэх анхны мэргэжлүүд болох механик, уул уурхайн боловсруулалт, хүрээлэн буй орчны инженерийн хөтөлбөрийг боловсруулах ажлыг эхлүүлж байсан. Энэ төрлийн судалгааг 2012, 2015 болон 2016 онд нийт 3 удаа хийсэн бөгөөд 2016 онд хийгдсэн судалгаанд уул уурхай, ханган нийлүүлэх, эрчим хүч, дулаан, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 60 компаниас шаардлагатай инженерийн мэргэжил, оюутнууд дадлага хийх боломж, мэргэжил дээшлүүлэх сургалтын хэрэгцээ шаардлага, судалгааны хамтын ажиллагааны боломж гэсэн 4 багц сэдэв бүхий 40 гаруй асуулттай санал асуулга явуулж байсан ([2]). Сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх шатанд компаниудыг оролцуулсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, хөтөлбөрөө танилцуулах, тэдний саналыг тусган сайжруулах ажлыг байнга хийж ирсэн. Жил бүрийн хавар МГТИС-ийн баг, Германы хамтрагч их сургуулийн профессорууд, ГЭСА, ГОУХАН-ийн төслийн багийн төлөөлөл оролцсон уулзалт семинараар тухайн судалгааны үр дүнг хэлэлцэж, цаашид нээх боломжтой хөтөлбөрийн талаар хэлэлцдэг. b) Аж олгогчдын эрэлтэд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөр МГТИС-д бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа дараах үндсэн 3 хүчин зүйлийг харгалзан үзсэн. Үүнд
3 Дадлага,төгсөлтийн ажлаар дамжуулан ажил олгогчдыг сургалтын ажиллагаанд идэвхтэй татан оролцуулснаар онолын мэдлэгээс гадна практик ур чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ; Сургалтыг англи хэлээр явуулснаар МГТИС-ийн төгсөгчдөд олон улсын түвшинд ажиллах боломж нээгдэнэ; Оюутнуудын хувь хүний хөгжилд түлхүү анхаарна. Сургалтын хөтөлбөрийг боловсруулах нь мэргэжлийн эрэлт хэрэгцээний судалгаа, багшлах боловсон хүчний хүрэлцээ, сургалтын чанарын баталгаа, лаборатори, тоног, төхөөрөмж, ном сурах бичгийн хүрэлцээ, хангамж зэргийг харгалзан үзэж, тооцох замаар хийгддэг ажил билээ. МГТИС-ийн бакалаврын сургалтын хөтөлбөрийг боловсруулах анхны уулзалт, семинар ГЭСА-ны дэмжлэгтэйгээр 2014 оны эхээр Берлин хотод зохион байгуулагдаж, МГТИС-ийн болон Аахен, Фрайберг, Дармштадт, Бохум, Халле, Кемнитц, Сиегэн зэрэг хотуудын их сургуулиудын профессорууд оролцож байсан. Мөн оны 3-р сард Улаанбаатарт болсон уулзалтаар эцэслэн тохирч байсан. Хөтөлбөр боловсруулах, шинээр нээх, сайжруулах болон хөтөлбөртэй холбоотой бусад тулгамдаж буй асуудлыг хэлэлцдэг энэхүү уулзалт, семинарыг жил бүрийн 3-р сард зохион байгуулж хэвшсэнээс гадна 2017 оны 3-р сард болсон хурлаар оюутны төлөөлөл оролцож, хөтөлбөр, хичээлийн агуулгыг сайжруулах болон сургалттай холбоотой санал, хүсэлтээ уламжилж байсан. Хуралд оролцсон Германы их сургуулийн профессорууд тэдний хүсэлтийг анхааралтай сонсож, нааштай шийдвэрлэхийг эрмэлзэж байсныг онцолж байна. c) Оюутны ур чадвар, хандлагыг хөгжүүлэхэд анхаарах МГТИС-ийн хувьд чадварлаг инженерүүд бэлтгэхийн тулд сургалтын чанарт онцгой анхаарал хандуулж ирсэн бөгөөд элсэлтийн шалгалт авах, инженерийн бэлтгэл хөтөлбөрөөр дамжуулан бакалаврын хөтөлбөрт элсүүлэх, элсэгчдэд чиг баримжаа олгох болон хувь хүний хөгжилд анхаарсан сургалтуудыг хөтөлбөртөө тусгасан. Оюутнуудад мэдлэг олгохоос гадна ур чадвар, хандлагыг хөгжүүлэхэд онцгой анхаардаг ([1]). Тухайлбал инженерийн бэлтгэл хөтөлбөрийн оюутнуудад хувь хүний хөгжлийг дэмжих агуулгатай хичээлийг Германаас ирсэн зөвлөх багшийн удирдлагаар явуулж эхэлсэн бөгөөд одоо тус сургуулийн багш нар бие даан хариуцан зааж байна. Мөн бакалаврын хөтөлбөрт элсэгчдийн судалдаг анхны хичээл болох инженерийн төсөл хичээлийн хүрээнд багаар ажиллаж, тавигдсан асуудлыг олон талаас нь судалж, шийдэл дэвшүүлдэг. Энэ хичээлийн агуулгыг ХБНГУ-ын Дармштадтын их сургуулийн туршлагад үндэслэн боловсруулсан. Эхний 2 хичээлийн жилд тус сургуулийн профессор өөрийн багийн хамт ирж, төслийн хичээлийг удирдан явуулсан. Энэ хугацаанд МГТИС-ийн багш нар дагалдан суралцсаж, 2016 онд Дармштадтын их сургуульд мэргэжил дээшлүүлснээр 2017 оноос өөрсдөө хариуцан явуулах болсон.
4 Бакалаврын хөтөлбөрт орсон хичээлүүдийн агуулгад оюутнуудын ур чадварыг хөгжүүлэх, сургалтыг практик хэрэглээтэй уялдуулах зорилгоор багаар төсөл дээр ажиллах хэлбэрийг оруулж байна. Нэг жишээ дурьдахад химийн хичээлээр оюутнууд саван, скраб хийж, тухайн бүтээгдэхүүнийхээ онцлог давуу талыг тайлбарлан, хамгаалах төслийг 2 жил дараалан явуулсан. МГТИС-ийн бакалаврын суурь хөтөлбөрийн Нийгэм дэх инженерийн үүрэг хичээлийн хүрээнд оюутнууд ирээдүйн мэргэжлийнхээ ач холбогдол, хамрах хүрээг гүн гүнзгий ойлгож, аливаа техник, технологийн болон менежментийн шийдэл, шийдвэрийг гаргахдаа хүрээлэн буй орчин, амьдарч буй нийгмийнхээ өмнө хариуцлагатай байх мэдлэг, чадварыг эзэмшүүлэх, ухамсар төлөвшлийг суулгахыг зорьж байна. МГТИС-ийн оюутнууд төгсөөд компаниудад янз бүрийн албан тушаалд ажиллаж, мэргэжлийн хувьд өсөн дэвших өргөн боломжтой бөгөөд тус сургуулийн Удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөл, Шалгалтын зөвлөл, Тэтгэлгийн хорооны бүрэлдэхүүнд оюутны төлөөлөл багтаж, шийдвэр гаргахад оролцож байгаа нь тэдний хувь хүний хөгжил, төлөвшил, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлж байгаа нь дамжиггүй. d) Дадлагын концепт МГТИС-ийн хувьд Германы инженерийн дээд боловсролыг Монголд нутагшуулах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн инженерүүдийг эх орондоо бэлтгэх зорилготой ажиллаж буй бөгөөд Германы инженерийн боловсролын нэг гол онцлог нь практиктай нягт уялдсан байдаг. Оюутны дадлагын концептийг Аахены их сургуультай хамтран боловсруулсан. Гол санаа нь компаниудад тавигдаж буй асуудлуудыг оюутны дадлагын ажилтай холбох, оюутны дадлагыг удирдах ажилтнуудыг сургах замаар аж үйлдвэртэй хамтын ажиллагааг өргөжүүлэх юм. Оюутнуудыг инженерийн бэлтгэл хөтөлбөр болон бакалаврын эхний жилүүдэд нийт 6 долоо хоногийн суурь дадлага хийлгэх, ингэхдээ агуулгад нь илүү гараар мэдэрч хийх ажлуудыг оруулж өгсөн. МГТИС-ийн оюутнууд ХБНГУ-ын Фрайбергийн их сургуульд зуны сургалтанд оролцож байна, 2016 он Бакалаврын оюутнууд проф. М.Хампегийн удирдлагаар инженерийн төсөл хичээлд оролцож байна, 2015 он
5 МГТИС-ийн инженерийн бэлтгэл хөтөлбөрийн оюутнууд 2014 оноос эхлэн Дархан, Дорнод аймаг дахь МСҮТ-д ГОУХАН-ийн шугамаар ирж ажиллаж буй Германы мэргэжилтэн багш нарын боловсруулсан хөтөлбөрийн дагуу 2-3 долоо хоногийн суурь дадлагыг гүйцэтгэж ирсэн оны 4-р сард тус сургуулийн 3-р курсийн оюутнууд нийт 14 долоо хоногийн үйлдвэрлэлийн дадлагад гарахтай холбоотойгоор МГТИС-ийн дадлагын журмыг сургуулийн Эрдмийн зөвлөлөөр баталснаас гадна оюутнуудын дадлагыг удирдах компаниудын ажилтнуудад зориулсан сургалтыг ГОУХАН-ийн төслийн багтай хамтран зохион байгуулсан нь үр дүнгээ өгч байна. Дадлагатай холбоотой үйл ажиллагааг тус сургуулийн Дадлагын хороо хариуцан, тодорхой сайжруулах ажлуудыг төлөвлөн ажиллаж байна. e) Бакалаврын төгсөлтийн ажил МГТИС 2018 оны 6-р сард анхны төгсөлтөө хийх гэж байгаатай холбоотойгоор оюутны бакалаврын төгсөлтийн ажлыг аж үйлдвэрийн хувьд тавигдаж буй асуудалтай холбох чиглэлд анхааран ажиллаж байна. Анхны төгсөгчдийн дипломын ажлын 30-аас доошгүй хувийг аж үйлдвэртэй хамтын ажиллагааны хүрээнд хийхээр төлөвлөсөн. Энэ зорилттой холбоотойгоор оюутны дадлагын үеэр тухайн байгууллагад тавигдсан асуудлыг дипломын ажлын сэдэвтэй холбоход анхааран ажиллаж байна. f) Төгсөгчдийг ажлын байранд бэлдэх Тус сургуулийн хүртэлх стратеги төлөвлөгөөнд төгсөгчдийг ажлын байраа олоход нь дэмжлэг үзүүлэх албыг байгуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлэх талаар тусгасан. Энэ зорилгын үүднээс 2016 оноос эхлэн хамтран ажилладаг бизнесийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан компанийн өдөрлөгийг ГОУХАН-ийн төслийн багтай хамтран зохион байгуулж, оюутнууддаа тухайн компанийн үйл ажиллагаа, онцлогийг танилцуулах, дадлага хийх, төгсөлтийн ажил бичиж, цаашдаа ажлын байраа олоход нь дэмжлэг үзүүлэхийг чармайн ажиллаж байна. Компаниудын танилцуулгаас гадна МГТИС-д хэрэгжиж буй судалгааны төслийн тухай, мөн компанийн ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх сургалтын талаар танилцуулж, дараа нь оюутнууд ажлын байрны яармаг буюу ажил олгогчидтой ярилцлага хийдэг нь тэдэнд өөрийгөө илэрхийлэх, тухайн компанийн талаар сонирхсон мэдээллээ олж авахад нь тустай байдаг. Мөн анхны үйлдвэрлэлийн дадлага хийх оюутнуудад Оюу Толгой, Энержи Ресурс, МАК зэрэг томоохон компаниуд дадлага хийх шалгаруулалтад орохын өмнө сургалт зохион байгуулсан нь үр дүнтэй болсон. Эцэст нь тэмдэглэхэд энэхүү илтгэлд МГТИС-ийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл явц нь аж үйлдвэрийн хамтын ажиллагаа болон оюутны хөгжилтэй хэрхэн холбогдож буй талаар товч тайлбарлалаа. Тус сургуулийн зүгээс ажил олгогчдыг сургалтын
6 хөтөлбөр боловсруулахаас эхлээд өөрийн үйл ажиллагаандаа татан оролцуулж, оюутны дадлагын хөтөлбөр, төгсөлтийн ажлын сэдвийг хамтран боловсруулж, хэрэгжүүлэхийг зорьж байгаа шинэлэг арга барил, үйл ажиллагаа нь ажил олгогчдын зүгээс их сургуулиудтай хамтран ажиллах, оюутнуудыг дадлагажуулан, төгсөлтийн ажил бичихэд дэмжлэг үзүүлснээр өөрсдийн ирээдүйн ажилтныг эртнээс бэлтгэж байна гэсэн хандлагыг төлөвшүүлэхэд зохих хувь нэмэр гэдэгт эргэлзэхгүй байна. Ном зүй 1. Fadel, C.; Bialik, M. and Trilling, B. Four dimensional education, Industry needs survey: final report, IRIM, Б.Батцэнгэл, Ч.Шинэбаяр, МГТИС-ийн бакалаврын сургалтын хөтөлбөр, Үр дүнд суурилсан боловсрол эрдэм шинжилгээний хурал, 2016 он.
Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ХАМТАРСАН МЭДЭЭЛЭЛ. Өмнөговь аймаг Иргэдийн хөгжлийн төв 2016 оны 1-р сарын 11 Ханбогд сум
Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ХАМТАРСАН МЭДЭЭЛЭЛ Өмнөговь аймаг Иргэдийн хөгжлийн төв 2016 оны 1-р сарын 11 Ханбогд сум Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ээлжит хурал 2016 оны 1 дүгээр сарын 11-ний
More informationМОНГОЛ УЛС САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
МОНГОЛ УЛС САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ 2012 оны 01 сарын 18 өдөр Дугаар 03 Улаанбаатар хот Даатгагчийн давхар даатгалын төлөвлөгөө, давхар даатгалын үйл ажиллагаанд тавигдах шаардлага, түүний
More informationМатематик сургалтанд МХТ-ийг нэвтрүүлж буй үйл явц санал асуулгын үр дүнгээс (МУИС-МКС, ШУТИС-МС, МУБИС-МСС, ХААИС-БУС)
Математик сургалтанд МХТ-ийг нэвтрүүлж буй үйл явц санал асуулгын үр дүнгээс (МУИС-МКС, ШУТИС-МС, МУБИС-МСС, ХААИС-БУС) Цэрэндоржийн Навчаа havarmaa@yahoo.com МУИС, Математик Компъютерийн Сургууль Математикийн
More informationМонгол-Японы эрчим хүчний харилцаа
Монгол-Японы эрчим хүчний харилцаа Т.Амгалан, ОУСХ, Эша Япон улс нь аж үйлдвэр, технологийн хувьд дэлхийд тэргүүлэх өндөр хөгжилтэй, түүнийгээ дагаад эрчим хүчний хэрэглээ өндөртэй улс хэдий ч байгалийн
More informationМонгол Улсын эрдэс баялгийн салбар дахь орон нутгийн гэрээ: Туршлага, сургамж, цаашдын чиглэлүүд
Бодлогын хураангуй 2017 оны 11 сар Монгол Улсын эрдэс баялгийн салбар дахь орон нутгийн гэрээ: Туршлага, сургамж, цаашдын чиглэлүүд Д.Бямбажав 1 БОДЛОГЫН ҮНДСЭН ЗӨВЛӨМЖҮҮД Ашиглалтын үе шатанд буй төслүүдэд
More informationМонгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Аудитын тухай хуулиуд (шинэчилсэн найруулга)
Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Аудитын тухай хуулиуд (шинэчилсэн найруулга) Mongolia s new Accounting and Auditing Laws 1 Агуулга Удиртгал 2 Гарын авлага 2 Нягтлан бодох бүртгэлийн
More informationТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН КОМПАНИЙН ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ АНКЕТ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН КОМПАНИЙН ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ АНКЕТ Одоо хашиж буй тушаал... Овог:... Эцэг, эхийн нэр:... Өөрийн нэр:... Төрсөн :... Цээж зураг Хүйс:... Гар утас:... гэрийн утас:... Яаралтай
More informationСАНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН МАСТЕРЫН ХӨТӨЛБӨР
САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН МАСТЕРЫН ХӨТӨЛБӨР ДАНХЛАГ Баатарын ЭНХТУНГАЛАГ АМЬДРАЛЫН ДААТГАЛЫН ХӨГЖИЛД ТУЛГАМДСАН ЗАРИМ АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ Мэргэжлийн индекс E340100
More informationМонголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн 12-р хуралдааны шийдвэрийн дагуу байгуулагдсан төрөлжсөн 3-р ажлын хэсгийн тайлан, дүгнэлт, зөвлөмж
Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн 12-р хуралдааны шийдвэрийн дагуу байгуулагдсан төрөлжсөн 3-р ажлын хэсгийн тайлан, дүгнэлт, зөвлөмж Нэг. Ажлын хэсгийн зорилго Тайлагнах, нэгтгэх үйл явцыг хялбаршуулах,
More informationСУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ЗҮЙ, ТЕХНОЛОГИЙН НЭР, ТАНИЛЦУУЛГА, ҮР ДҮНГИЙН ТАЙЛБАР
СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ЗҮЙ, ТЕХНОЛОГИЙН НЭР, ТАНИЛЦУУЛГА, ҮР ДҮНГИЙН ТАЙЛБАР 1. Арга зүйн нэр: ээлжит хичээл бүрээр сурагчийг үнэлгээжүүлэх арга зүй Түлхүүр үг: ээлжит хичээл, үнэлэх,
More informationТөрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээ
УУЛ УУРХАЙН ЯАМ НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээ (214 оны 5 дугаар сарын байдлаар) Улаанбаатар хот 214 он 1 Төрийн өмчит болон
More informationХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХ БА ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭД ИЖИЛ ТЭГШ ХАНДАХ НЬ: ОЛОН УЛСЫН ШИЛДЭГ ТУРШЛАГА БА МОНГОЛ УЛС ДАХ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХ БА ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭД ИЖИЛ ТЭГШ ХАНДАХ НЬ: ОЛОН УЛСЫН ШИЛДЭГ ТУРШЛАГА БА МОНГОЛ УЛС ДАХ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ Анар Алиев Э. Оюунбилэг ОУСК Компанийн засаглалын хөтөлбөр Зүүн Ази, Номхон
More information1. М-Си-Эс Группийн нийт компаниуд болон тэдгээрийн үндсэн ажилтнууд М-СИ-ЭС ГРУППИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО, ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТЛАХ ЗАРЧИМ
Хариуцагч М-Си-Эс Холдинг ХХК - Захиргаа, хүний нөөцийн газар Танилцах М-Си-Эс Группын харьяа компанийн нийт ажилтан Шинэчлэгдсэн огноо 2018.03.07 Хавсралт - БОДЛОГО / POLICY М-Си-Эс Группийн харьяа компаниуд
More informationХарьцуулсан судалгаа. Авлигатай тэмцэх байгууллагын нийгэмтэй хамтран ажилладаг Олон нийтийн зөвлөл, түүнтэй адилтгах этгээд
Албан бус орчуулга Харьцуулсан судалгаа Авлигатай тэмцэх байгууллагын нийгэмтэй хамтран ажилладаг Олон нийтийн зөвлөл, түүнтэй адилтгах этгээд 2009 оны 4 дүгээр сар Үндэслэл Бие даасан Авлигатай тэмцэх
More informationГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
1 2 ГАРЧИГ Гүйцэтгэх захирлын мэндчилгээ 4 Хөрөнгийн зах зээл 2017 онд 5 Төлөөлөн удирдах зөвлөл 6 Байгууллагын бүтэц, зохион байгуулалт 7 Оны онцлох үйл явдлууд 8 Үнэт цаасны арилжааны тайлан 10 Үнэт
More informationMongolia Growth Group Central Ulaanbaatar Retail Overview
CENTRAL ULAANBAATAR RETAIL SPACE - 2015 Overview The economy-wide slowdown caused by government interference in various mega-projects did not bypass retail. Rental performance along with sales prices showed
More informationҮҮРЭН ХОЛБООНЫ ОПЕРАТОР КОМПАНИУДЫН УРЬДЧИЛСАН ТӨЛБӨРТ ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН ТҮВШИНГ ДЭЭШЛҮҮЛЭХАРГА ЗАМУУД
САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН МАСТЕРЫН ХӨТӨЛБӨР Түмэд Дагвадоржийн ТУЯАДЭЛГЭР ҮҮРЭН ХОЛБООНЫ ОПЕРАТОР КОМПАНИУДЫН УРЬДЧИЛСАН ТӨЛБӨРТ ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН ТҮВШИНГ ДЭЭШЛҮҮЛЭХАРГА
More informationЭМНЭЛЗҮЙН ЛАБОРАТОРИЙН 20 ЖИЛИЙН ТУРШЛАГА ДЭЛХИЙН ЖИШИГТ ХҮРСЭН ӨНДӨР ТЕХНОЛОГИ
ЭМНЭЛЗҮЙН ЛАБОРАТОРИЙН 20 ЖИЛИЙН ТУРШЛАГА ДЭЛХИЙН ЖИШИГТ ХҮРСЭН ӨНДӨР ТЕХНОЛОГИ Гүйцэтгэх захирлын мэндчилгээ Гялс ХХК-ийг сонгон үйлчлүүлж, хамтран ажиллаж байгаа Танд баярлaлаа. Монголчууд 1997 оноос
More informationТӨРИЙН ӨМЧИТ ОЛБОРЛОХ КОМПАНИД ЗОРИУЛСАН ИЛ ТАЙЛАГНАЛЫН ХӨТӨЧ
ТӨРИЙН ӨМЧИТ ОЛБОРЛОХ КОМПАНИД ЗОРИУЛСАН ИЛ ТАЙЛАГНАЛЫН ХӨТӨЧ 2018 ОНЫ НЭГДҮГЭЭР САР Танилцуулга ӨМНӨТГӨЛ 2017 оны Баялгийн засаглалын индекс (БЗИ)-т нийт 81 төрийн өмчит компани (ТӨК) хамрагдсанаас зөвхөн
More informationМонголын уур уурхай. ИНЖЕНЕРИНГ ЭНД МАЙНИНГ ЖОРНЭЛ СЭТГҮҮЛД ЗОРИУЛСАН ГЛОБАЛ БИЗНЕС РЕПОРТ -ын ТУСГАЙ СУРВАЛЖЛАГА
Монголын уур уурхай Уул уурхай Монголд цоо шинэ салбар огтоос биш ч хурдацтай хөгжиж буй Азийн орнуудад ойрхон байрлалтай энэ орныг асар их баялаг нь анхаарлын төвд оруулж байна. ИНЖЕНЕРИНГ ЭНД МАЙНИНГ
More informationМОНГОЛ УЛСЫН АРАВДУГААР БУЮУ 2015 ОНЫ ТАЙЛАН
МОҮИТБС-ын 10 дугаар буюу 2015 оны нэгтгэл тайлан МОНГОЛЫН ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧЛАГА МОНГОЛ УЛСЫН АРАВДУГААР БУЮУ 2015 ОНЫ ТАЙЛАН 2016 оны 12 дугаар сар МОҮИТБС-ын 10 дугаар буюу
More information4.1 Үүрэн холбооны компаниудын хэрэглэгчдийн телевизийн сурталчилгаанд өгөх чанарын судалгаа Үүрэн холбооны компаниуд V БҮЛЭГ.
ГАРЧГИЙН ТОВЪЁОГ ТАЛАРХАЛ... iii ХҮСНЭГТЭН МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ... iv ЗУРГАН МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ... v ХАВСРАЛТЫН ЖАГСААЛТ... vi ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ... vii НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР... viii ТОВЧ ХУРААНГУЙ...
More informationЛОГО ХЭРХЭН ЗҮРАХ БУЮУ ФИРМИЙН СТИЛЬ ЗОХИОХ
ЛОГО ХЭРХЭН ЗҮРАХ БУЮУ ФИРМИЙН СТИЛЬ ЗОХИОХ Лекц 6 МУИС-ХШУИС-МКУТ багш П.Гантуяа Компанийн хэв маяг Фирмийн стиль гэж юу вэ? Монголчууд бидний улам бүр өргөн дэлгэр хэрэглэх болсон "Stуlе'' буюу стиль"
More informationHBR S MUST READS. Стратеги. Сүүн Сувд хэвлэлийн газар Улаанбаатар хот
HBR S 10 MUST READS Стратеги On Сүүн Сувд хэвлэлийн газар Улаанбаатар хот Гарчиг Стратеги гэж юу вэ? 1 Майкл Е. Портер Стратегийг тодорхойлох өрсөлдөөний таван хүч 41 Майкл Е. Портер Компанийн алсын харааг
More informationСАНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ШИНЖИЛГЭЭ MASD- 2017
САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ШИНЖИЛГЭЭ MASD- 2017 АГУУЛГА a. Санхүүгийн тайлагналын зорилго b. Санхүүгийн тайлангууд c. Санхүүгийн тайлангийн шинжилгээ хийх үе шат d. Санхүүгийн харьцаа үзүүлэлтүүд e. Санхүүгийн
More informationХӨДӨӨ АЖ АХУЙН ДАВХАР ДААТГАЛ ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН. /Хугацаа: 2015 оны 1 дүгээр сарын 01-нээс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр/
ХӨДӨӨ АЖ АХУЙН ДАВХАР ДААТГАЛ ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН /Хугацаа: 2015 оны 1 дүгээр сарын 01-нээс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр/ Улаанбаатар хот 2015 он НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ 1.1. Оршил Монгол Улсын
More informationҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН 2016 ОНЫ 2 ДУГААР УЛИРЛЫН ТОЙМ
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН 2016 ОНЫ 2 ДУГААР УЛИРЛЫН ТОЙМ УЛААНБААТАР ХОТ 2016 Агуулга НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: Зах зээлийн хөгжлийн үзүүлэлтүүд... 3 1.1.1. Зах зээлийн үнэлгээ... 3 1.1.2. Зах зээлийн үнэлгээ (ЗЗҮ)-ний
More informationХөрөнгийн зах зээл -хөгжлийн гарц. Б. Өлзийбаяр /МҮЦАЭХ-ны Удирдах зөвлөлийн дарга/
Хөрөнгийн зах зээл -хөгжлийн гарц Б. Өлзийбаяр /МҮЦАЭХ-ны Удирдах зөвлөлийн дарга/ Монголын хөрөнгийн зах зээлийн үүсэл I үе шат : 2009 хүртэл 1990 оны эхээр зах зээлийн эдийн засгийн тогтолцоо руу шилжсэн
More informationMicrosoft Excel програм нь хүснэгтэн мэдээллийг боловсруулахад хамгийн сайн Windows системийн хэрэглээний програм хангамж юм.
Microsoft Office Excel 2007 Microsoft Excel програм нь хүснэгтэн мэдээллийг боловсруулахад хамгийн сайн Windows системийн хэрэглээний програм хангамж юм. Агуулга Excel 2003 c ялгаатай болон давуу талууд
More information/'t/~ c ~ -It ;JJ,J/ MOH OJI Y JlCblH YH 3CIIHf,1 CTATHCTI-IKHHH XOPOOHbl.llaprbih TYUJAAJJ
MOH OJI Y JlCblH YH 3CIIHf,1 CTATHCTI-IKHHH XOPOOHbl.llAPrbIH TYUJAAJJ /'t/~ c ~ -It ;JJ,J/ Y_' Olll>l_CapbIH SASP A y raap.1!~(1 YnaaH6aa ap XOT 1:3 W W -, A~~H 3acr~~H CeKTOpblH ahrvlilail 6aTIlax ryxalll
More informationТавантолгой ХК (TTL:МХБ)
Коксжих нүүрс нийлүүлэгч Таамаглаж буй үнэ 7,210 төг; Хаалтын ханш 3,800 төг Оюунбаатарын Одбаяр od@bdsec.mn утас/факс: (976) 11-323411 2013 оны 11-р сарын 19 Хаалтын ханш МХБ Блүүмберг 12 сарын дээд/
More informationӨөрчлөлт, шилжилтийг удирдах нь
Өөрчлөлт, шилжилтийг удирдах нь Harvard Business Essentials цувралын тухай Harvard Business Essentials цуврал нь бизнесийн хамгийн чухал сэдвүүдээр цогц зөвлөмж, чиглүүлэг, мэдээлэл хүргэхийг зорьдог.
More informationГАНЦХАН ЧИ УНШДАГ ГЭЖ ҮҮ?
ХҮНИЙ ЭРХ БА ШИФРЛЭЛТТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ТЕХНОЛОГИЙН 11 КОМПАНИЙГ ҮНЭЛСЭН НЬ ÝÌÍÅÑÒÈ ÈÍÒÅÐÍÝØÍË Эмнести Интернэшнл нь 7 сая гаруй дэмжигчидтэй даян дэлхийн хөдөлгөөн бөгөөд бид хүн бүр эрхээ эдэлсэн
More informationХувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материал 1
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материал 1 АГУУЛГА 04 04 05 06 07 18 22 Мэндчилгээ Хурлаар хэлэлцэх асуудал Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэг Хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох бичиг баримтын жагсаалт,
More informationНаймдугаар бүлэг МАРКЕТИНГИЙН ИЖ БҮРДЭЛ: БҮТЭЭГДЭХҮҮН
Наймдугаар бүлэг МАРКЕТИНГИЙН ИЖ БҮРДЭЛ: БҮТЭЭГДЭХҮҮН Q X S Бүтээгдэхүүний тухай үндсэн ойлголт S Бүтээгдэхүүний ангилал S Бүтээгдэхүүний бодлого S Шинэ бүтээгдэхүүн боловсруулах үе шатууд S Бүтээгдэхүүний
More informationГОВЬ ХУВЬЦААТ КОМПАНИ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН Selenge [Type the company name] [Pick the date]
ГОВЬ ХУВЬЦААТ КОМПАНИ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН -2018- www.gobi.mn Selenge [Type the company name] [Pick the date] ЭХНИЙ ХАГАС ЖИЛ АГУУЛГА 02-05 06-11 12-17 18-19 20-31 КОМПАНИЙН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА Бүтэц зохион
More informationEPsIIXHii AY~TOPhIH TYIIlAAJI
MOHfOJI YJIChIH EPsIIXHii AY~TOPhIH TYIIlAAJI YllaaH6aa-rap XOT r }KypaM 6aTnax ryxavi TepVlVlH ayavltblh TyxaVi xyynvlvlh 13 Ayraap 3YVlnVlVlH 13.4.7 AaXb 3aanT, YHA3CHVlVI aynryvl 6aVlAnblH TyxaVi xyynvlvlh
More informationOPEN SOCIETY FORUM FEBRUARY 9 TH 2017
OPEN SOCIETY FORUM FEBRUARY 9 TH 2017 Dr. Mark Lovatt, CEO, Trident Integrity Solutions B. Tsogtsaikhan, Superintendent Risk, Compliance, and Internal Audit at Oyu Tolgoi Christine Hudetz, Business Integrity
More informationАжилгүйчүүдийг аврах төлөвлөгөө алга
Амьдралыг ажлаар Амжилтыг чармайлтаар Монгол ардын зүйр үг ЗГМ 0.., ДАВАА ~ () ~ СОЁЛТ ХҮНИЙ ӨГЛӨӨ СОНИН УНШИХААС ЭХЭЛДЭГ ~ YНЭ: 000 О.Баасанхүүгийн дараагийн даваа нь Улсын дээд шүүх 00 гаруй төлөө лөг
More informationҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР БРОКЕР, ДИЛЕР, АНДЕРРАЙТЕРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭТГЭЭДЭД МӨРДӨГДӨХ НББ- ИЙН ЗААВАР
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР БРОКЕР, ДИЛЕР, АНДЕРРАЙТЕРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭТГЭЭДЭД МӨРДӨГДӨХ НББ- ИЙН ЗААВАР 0 Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайдын хамтарсан тушаал Нэгдүгээр хавсралт
More informationҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ДЭЭЛ ДЭЭР БРОКЕР, ДИЛЕР, АНДЕРРАЙТЕРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭТГЭЭДЭД МӨРДӨГДӨХ НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ЗААВАР, ДАНСНЫ ЖАГСААЛТ,
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ДЭЭЛ ДЭЭР БРОКЕР, ДИЛЕР, АНДЕРРАЙТЕРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭТГЭЭДЭД МӨРДӨГДӨХ НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ЗААВАР, ДАНСНЫ ЖАГСААЛТ, САНХҮҮГИЙН ТАЙЛАН, ТОДРУУЛГЫН МАЯГТ 0 Санхүүгийн зохицуулах
More informationМЭНДЧИЛГЭЭ ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ШАРЫН ГОЛ ХК-ИЙН
ГАРЧИГ Мэндчилгээ... 2 Шарын гол ХК-ийн танилцуулга... 4 ХЭХ-ын бэлтгэл төлөвлөлт цаг хугацааны график... 5 ТУЗ-ийн хурлын тогтоол... 8 ХЭХ-ын үйл ажиллагааны дараалал... 11 ХЭХ-ын тооллогын комиссын тогтоол...
More informationҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН 2014 ОНЫ ГУРАВДУГААР УЛИРЛЫН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН 2014 ОНЫ ГУРАВДУГААР УЛИРЛЫН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ Улаанбаатар хот 2014 он 1 ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН 2014 ОНЫ ГУРАВДУГААР ДУГААР УЛИРЛЫН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ Удиртгал
More informationбүтцийг 1940-өөд онд Дж. фон Нейман зохиосноор фон Нейманы архитектур хэмээн нэрлэгдэх болжээ.
БҮЛЭГ 2. КОМПЬЮТЕРЫН СИСТЕМИЙН ҮНДЭС 2.1 КОМПЬЮТЕРЫН СИСТЕМИЙН ХӨГЖЛИЙН ҮНДЭС Асуудал: Өмнөх бүлэг сэдвээр бидний өдөр тутмын амьдралд хэрэглэдэг хөргөгч, автомашин, бичил долгионон зуух, цахилгаан зуух,
More informationКОМПЬЮТЕРИЙН ХЭРЭГЛЭЭ
Хавсралт D. КОМПЬЮТЕРИЙН ХЭРЭГЛЭЭ (1 ба 2-р курсын оюутнуудад зориулав) Өнгөрсөн долоо хоногт нэг залуу надаас Намайг Улам-Оргих багш компьютерийн ямарч соёлгүй гэж загнаад байх юм, компьютерийн соёл гэж
More informationГАРЧИГ. Зургаа. Тэмцээнд оролцогчийн ажилбарт үнэлгээ өгөх, байр эзлүүлж дүгнэх
ГАРЧИГ Нэг. Тэмцээний зорилго Хоёр. Хамрах хүрээ Гурав. Тэмцээн болох газар, хугацаа Дөрөв. Цахилгааны тэмцээний нийтлэг шаардлага Тав. Тэмцээний шаардлага, бэлтгэл ажил Зургаа. Тэмцээнд оролцогчийн ажилбарт
More informationБизнесийн түлхүүр харьцаанууд
Бизнесийн түлхүүр харьцаанууд [ ] C I A R A N W A L S H Key management ratios The 100+ ratios every manager needs to know F o u R T H e d I T I o N [ ] С И А РА Н У Э Л Ш Бизнесийн түлхүүр харьцаанууд
More informationMONGOLIAN PROPERTIES TOP 10 LISTS SALES & RENTALS TOP 5 REASONS TO INVEST. 1
MONGOLIAN PROPERTIES REAL ESTATE GUIDE 2017 / 2ND EDITION Mongolian Properties PRESTIGE OFFICE OPENING @ Olympic Residence SALES & RENTALS TOP 10 LISTS TOP 5 REASONS TO INVEST www.mongolia-properties.com
More informationMinelab компанийн Eureka Gold загварын илрүүлэгч АШИГЛАХ ЗААВАР
Minelab компанийн Eureka Gold загварын илрүүлэгч АШИГЛАХ ЗААВАР АНХААРУУЛГА ЭНЭ БАРИМТ БИЧИГ MINELAB ELECTRONICS ХХК-ИЙН ХЯЗГААРЛАГДМАЛ ЭРХТЭЙ ТЕХНИКИЙН МЭДЭЭЛЭЛ ЭСВЭЛ ХЯЗГААРЛАСАН ЭРХТЭЙ МЭДЭЭЛЭЛ ЭСВЭЛ
More informationMOMIR H. POLENAKOVIC FOUNDER OF THE NEPHROLOGY ASSOCIATIONS IN THE REPUBLIC OF MACEDONIA
МАНУ MASA ПРИЛОЗИ. Одд. за мед. науки, XXXVI 2, 2015 CONTRIBUTIONS. Sec. of Med. Sci., XXXVI 2, 2015 ISSN 1857-9345 UDC: 929Поленаковиќ, М. MOMIR H. POLENAKOVIC FOUNDER OF THE NEPHROLOGY ASSOCIATIONS IN
More informationTAJ: CAREC Corridors 2, 5, and 6 (Dushanbe Kurgonteppa) Road Project Additional Financing
Additional Financing of Central Asia Regional Economic Cooperation Corridors 2, 5, and 6 (Dushanbe Kurgonteppa) Road Project (RRP TAJ 49042) Resettlement Plan Project Number: 49042-005 (DRAFT) October
More informationGATED COMMUNITIES INDIVIDUALIZATION OR SEGREGATION IN HABITAT
ГОДИШНИК НА УНИВЕРСИТЕТА ПО АРХИТЕКТУРА, СТРОИТЕЛСТВО И ГЕОДЕЗИЯ СОФИЯ Том Volume 50 2017 Брой Issue ANNUAL OF THE UNIVERSITY OF ARCHITECTURE, CIVIL ENGINEERING AND GEODESY SOFIA 2 Получена: 20.03.2017
More informationAbstract. Borislav Karanfilski
ПРИЛОЗИ. Одд. за мед. науки, XXXVIII 2, 2017 CONTRIBUTIONS. Sec. of Med. Sci., XXXVIII 2, 2017 МАНУ MASA ISSN 1857-9345 UDC: 929 Tadzer, U.C INVITED PAPER CENTENARY OF THE BIRTH OF ACADEMICIAN PROF. DR.
More informationSubject program (syllabus)
MINISTRY OF EDUCATION OF AZERBAIJAN REPUBLIC AZERBAIJAN ARCHITECTURE & CONSTRUCTION UNIVERSITY Approved by: Head of chair (F. Huseynov ) 20 il Subject program (syllabus) Chair of Architectural projecting
More informationUse of Photogrammetric Methods at the Creation of a Cadastre Map. Three-Dimensional Model of the Cadastre Map
Use of Photogrammetric Methods at the Creation of a Cadastre Map. Three-Dimensional Model of the Cadastre Map Key words: 3d cadastre, laser scaning, cadastral map, photogrammetry SUMMARY On 25.04.2000
More information1. Читаємо англійською
(інформаційний список літератури) Сьогодні для успішної роботи в будь-яких сферах та напрямах необхідне знання іноземної мови. Це корисне вміння дозволяє одержати доступ до іноземних сайтів і друкованих
More informationTAJ: CAREC Corridors 2, 5, and 6 (Dushanbe Kurgonteppa) Road Project
Resettlement Plan Project July 2017 TAJ: CAREC Corridors 2, 5, and 6 (Dushanbe Kurgonteppa) Road Project Prepared by Ministry of Transportation of the Republic of Tajikistan for the Asian Development Bank.
More informationХЕРОИ ЗА ЕДЕН ДЕН HEROES FOR ONE DAY. Навраќање кон три урбани артефакти на словенечките архитекти во Скопје
1 Учесници и сооработници Contributors and participants Виолета Бакалчев / Минас Бакалчев (архитекти), Иван Блажев (фотограф), Мартин Гулески (архитект), Јован Ивановски / Владимир Десков / Ана Ивановска-Дескова
More informationKAZ: CAREC Corridors 1 and 6 Connector Road (Aktobe Makat) Improvement Project
Resettlement Plan Project Number: 48424-002 October 2015 KAZ: CAREC Corridors 1 and 6 Connector Road (Aktobe Makat) Improvement Project Prepared by the Ministry of Investments and Development, Republic
More informationABOUT LOCATION THE HERMITAGE GARDEN ARCHITECTURE APARTMENTS SPECIFICATIONS 18A MALAYA DMITROVKA. 1/29
18A MALAYA DMITROVKA www.domchekhov.ru 1/29 Boris Azarenko CEO Vesper We live in a time when Moscow regains its European personality. It is becoming a city of pedestrian streets, boulevards, parks and
More informationecoinomic.net can present to the institutional investors as а guarantee for their investments. Р2Р alternative, popular in the cryptosphere, is currently not applicaыe in the loan industry. According to
More informationReform of the housing and utility sector: Are we doing wrongly what we have devised or have we wrongly devised what we are doing?
Published in Energosberezhrnie No. 8, 2004. CENTER FOR ENERGY EFFICIENCY I. A. Bashmakov Reform of the housing and utility sector: Are we doing wrongly what we have devised or have we wrongly devised what
More information/prilozi ISSN UDC: (487.7) "1914/1918"
ПРИЛОЗИ. Одд. за мед. науки, XXXVII 1, 2016 CONTRIBUTIONS. Sec. of Med. Sci., XXXVII 1, 2016 МАНУ MASA 10.1515/prilozi-2016-0010 ISSN 1857-9345 UDC: 355.721(487.7) "1914/1918" THE BRITISH MILITARY HOSPITALS
More informationUSE OF ANALYTIC HIERARCHY PROCESS IN EVALUATION OF LAND SURVEY PROJECTS: CASE OF LATVIA
USE OF ANALYTIC HIERARCHY PROCESS IN EVALUATION OF LAND SURVEY PROJECTS: CASE OF LATVIA Alise Giluca, Velta Parsova, Martins Zgirskis Latvia University of Agriculture Abstract Legislative acts of Republic
More informationASSESSMENT PRINCIPLES OF LAND FRAGMENTATION
ASSESSMENT PRINCIPLES OF LAND FRAGMENTATION Dace Platonova, Liga Setkovska, Anda Jankava, Latvia University of Agriculture Abstract The problem of land fragmentation is analyzed and discussed in various
More informationARTICLE 65- DORCHESTER NEIGHBORHOOD DISTRICT TABLE C
Table C Dorchester Neighborhood District s Dimensional Regulations Lot Area One-Family 1F-3,000 (5) 1 Family 3,000 N/A 40 40 0.5 2½ 35 750 15 10 20 25 Any Other 3,000 N/A 50 50 0.5 2½ 35 none 15 10 40
More informationTABLE (A): TABLE OF DIMENSIONAL STANDARDS IN THE RESIDENTIAL ZONE DISTRICTS REQUIRED YARDS [4], [5] SIDE YARD (FT) REAR YARD (FT) R-1 DISTRICT
ARTICLE : DENSITY, INTENSITY, & DIMENSIONAL STANDARDS Section -100: General Provisions TABLE 17--100(A): TABLE OF DIMENSIONAL STANDARDS IN THE RESIDENTIAL ZONE DISTRICTS R-1 DISTRICT AREA (SQ FT)[3] WIDTH
More informationARTICLE 59 MISSION HILL NEIGHBORHOOD DISTRICT TABLE E
TABLE E Mission Hill Neighborhood District Dimensional Regulations Residential Subdistricts for Dwell. Lot Area for Lot Open Space 3 Yard 4 Yard 5 Yard Occupancy Two-Family Residential Subdistrict 2F-3000
More informationMultifamily Development Land
FOR SALE $420,000 Possible Self Storage Conversion Site Property Details PRICE $420,000 PARCEL ID 3414-501-0713-400-3 LAND SIZE 209,088 sf Exceptional purchase opportunity of 4.8 acres of land ideal for
More informationNon-price competition in the regional high-rise construction market
Non-price competition in the regional high-rise construction market Elena Ganebnykh 1,* Tatyana Burtseva 1 Ekaterina Gurova 1 and Irina Polyakova 2 1 Vyatka State University, Moskovskaya str., 36, Kirov,
More informationRegistration of 3D Situations in R. Macedonia, Problems and Needs
Vanco GJORGJIEV and Gjorgji GJORGJIEV, R. Macedonia Key words: Cadastre, 3D Cadastre, Superficies solo cedit, Superficiei solum cedit SUMMARY The period of socialist system in R. Macedonia had its own
More informationTHE INFLUENCE OF ROMAN LAW AND THE HISTORICAL DEVELOPMENT OF THE PROPERTY INSTITUTE IN THE BALKAN COUNTRIES INTRODUCTION
THE INFLUENCE OF ROMAN LAW AND THE HISTORICAL DEVELOPMENT OF THE PROPERTY INSTITUTE IN THE BALKAN COUNTRIES Assist. prof. Berat Aqifi, Ph.D. University of Tetovo, Macedonia Teaching Assistant Ardian Emini
More informationBalticlab iclab Balt
Balticlab Balticlab TABLE OF CONTENTS Foreword Manifesto Estonia Finland Germany Latvia Lithuania Norway Poland Russia Sweden Ukraine Belarus Meet some of our mentors and speakers 4 6 11 23 29 33 49 69
More informationДЕРЕКТЕР БАЗАСЫНЫЦ ЖУЙЕС1
004 Д З З ГАН РЕСПУБЛИКАСЫНЬЩ БШ1М Ж0НЕ ГЫЛЫМ МИНИСТРЛ1Г1 С. ТОРАЙГЫРОВ АТЫНДАРЫ ПАВЛОДАР МЕМЛЕКЕТТ1К УНИВЕРСИТЕТ! ДЕРЕКТЕР БАЗАСЫНЫЦ ЖУЙЕС1 Акпараттык жуйелер мамандыгыныц студенттерше арналган оку-эдютемелж
More information22 October 14, 2015 Public Hearing
22 October 14, 2015 Public Hearing CITY OF VIRGINIA BEACH AMENDMENT TO ZONING ORDINANCE NORTH END OVERLAY DISTRICT REQUESTS: A. An Ordinance to Amend and Reordain Sections 102 and 200, and add a new Section
More informationCOLOMBINO 12LP / COLOMBINO 120. stone project
stone project Six stones, six stories, six visual suggestions for a unique project for reinterpreting material. Stone Project looks at great architectural works with innovative formats and infinite possibilities
More informationRe: UDO Proposed Amendment # Lincoln County Planning and Inspections Department, applicant
LINCOLN COUNTY PLANNING & INSPECTIONS DEPARTMENT 2 NORTH ACADEMY STREET, SUITE A, LINCOLNTON, NORTH CAROLINA 28092 704-736-84 OFFICE 704-736-8434 INSPECTION REQUEST LINE 704-732-90 FAX To: Board of Commissioners
More informationDEPARTMENT OF COMMUNITY DEVELOPMENT Case # APPLICATION & CHECKLIST FOR CUL-DE-SAC VARIANCE Questions:
Please note that any advisory comments provided by staff regarding approval or permits are conceptual only and are subject to change. Official review may result in additional changes not noted in the advisory
More informationŠ A F R a N P N R U E A G A Š M N L N T Č I I C I I E Č Ú N N L T Z A A Č I Š I N T N A I. Kölner Dom UNESCO ДОСТОПРИМЕЧАТЕЛЬНОСТИ WORLD HERITAGE
Š A F R a N P N R U E A G A Š M N L N T Č I I C I I E Č Ú N N L T Z A A Č I Š I N T N A I A N A 1 Základná škola, Kúpeľná 2, Prešov UNESCO Kölner Dom WORLD HERITAGE ДОСТОПРИМЕЧАТЕЛЬНОСТИ Hans Christian
More informationSt. Gabriel s Monastery
St. Gabriel s Monastery Site Zoning Date: 03/28/2017 Presenter: Viktorija Abolina, Sr. Planner Agenda 1. Current Conditions Site Context Site Preservation History 2. Zoning What is Current Zoning What
More informationAgreement on Transfer of Property during Lifetime in the Legal System of the Republic of Macedonia
International Journal of Sciences: Basic and Applied Research (IJSBAR) ISSN 2307-4531 (Print & Online) http://gssrr.org/index.php?journal=journalofbasicandapplied ---------------------------------------------------------------------------------------------------------------------------
More informationThe Cooperative Enterprise in New York State
The Cooperative Enterprise in New York State - 2017 Cornell University Cooperative Enterprise Program - Purpose Communicate value Communicate value of cooperative structured businesses located or doing
More informationInterrelation of Legal Regulation of Land Plots and Buildings Located on Them
Journal of Siberian Federal University. Humanities & Social Sciences 9 (2016 9) 2279-2287 ~ ~ ~ УДК 347.217 Interrelation of Legal Regulation of Land Plots and Buildings Located on Them Irina Kuzmina*
More informationHEALING ART ARTWORK FOR HEALTHCARE ENVIRONS. VOLUME III Curated by STUDIO EL
HEALING ART ARTWORK FOR HEALTHCARE ENVIRONS VOLUME III Curated by STUDIO EL we are art consultants we are a fine art gallery we are fine art publishers we are custom framers we are healthcare Studio EL
More information1.25 AC Residential Land
FOR SALE $79,000 Property Details PARCEL ID 3414-501-1010-200-0 PRICE $79,000 A perfect spot for a new dream home! 1.25 AC lot is tucked away in a rural area of Port St. Lucie and just within 2 miles to
More informationVictoria County - Subdivision By-law Subdivision By-law Schedules
Subdivision By-law Schedules [19] SCHEDULE A APPLICATION FOR SUBDIVISION APPROVAL FOR OFFICE USE ONLY File No: Fees Attached Yes No SUBDIVIDER RELATED INFORMATION------------------------------------------------------------------------------------------------------
More informationReal Estate Transaction Procedures in the Cadastre System of r. Macedonia
Real Estate Transaction Procedures in the Cadastre System of r. Macedonia Vanco GJORGJIEV, Gjorgji GJORGJIEV, Naumce LAZAREVSKI, R. Macedonia Key words: cadastre transaction, XML SUMMARY The services that
More informationCONTRA NOTICE D INSTALLATION. MANUAL DE INSTALACÍON Руководство пользователя USER MANUAL MONTAGEANLEITUNG CONTRA. Руководство пользователя
NOTICE D INSTALLATION NOTICE D INSTALLATION USER MANUAL MONTAGEANLEITUNG USER MANUAL MONTAGEANLEITUNG MANUAL DE INSTALACíON MANUAL DE INSTALACÍON Руководство пользователя Руководство пользователя CONTRA
More informationTo see if the Lawrence City Council will act to amend Chapter 29, City of Lawrence Zoning Ordinance, as follows:
March 18, 2003 To see if the Lawrence City Council will act to amend Chapter 29, City of Lawrence Zoning Ordinance, as follows: Part 1 Amend Article VII by adding the following subsection 29-24A Reviviendo
More informationCITY LIFE STYLE O ZZIO DESIGN CO LLECTIO N
S M A R T L I V I N G : МНО ГО Ф УНКЦИ О НАЛ ЬНЫ Е И O ZZIO DESIGN CO LLECTIO N IN LESS SPACE THERE IS MORE LIFE / LA FILOSOFIA OZZIO DEL VIVERE CONTEMPORANEO APPRODA AD UN NUOVO STADIO EVOLUTIVO. SOLUZIONI
More informationApplication Procedure for Change of Zoning City of Livonia, Michigan
Application Procedure for Change of Zoning City of Livonia, Michigan Section 23.02 Procedure for Amendment Applications. Where an application is presented by a property owner or owners, pursuant to Section
More information(H) RM-10: LOW-DENSITY MULTIFAMILY RESIDENTIAL DISTRICT 123
Section 23-3-2(H): RM-10: Low-Density Multifamily Residential District (H) RM-10: LOW-DENSITY MULTIFAMILY RESIDENTIAL DISTRICT 123 The Low-Density, Multifamily Residential (RM-10) District is established
More informationChapter ZERO LOTLINE, SINGLE-FAMILY DISTRICT R-4 Sections:
ZONING Chapter 18.36 ZERO LOTLINE, SINGLE-FAMILY DISTRICT R-4 Sections: 18.36.010 Purpose for Establishment. 18.36.020 Permitted Uses. 18.36.030 Conditional Uses. 18.36.040 Dimensional Requirements. 18.36.050
More informationAPPLICATION FOR EXEMPT SUBDIVISION: NON-LOT SPLIT
APPLICATION FOR EXEMPT SUBDIVISION: NON-LOT SPLIT ELIGIBILITY Section 12.08.03.c of the Land Development Code provides for review and approval of exempt subdivisions, which shall include any of the following:
More informationInclusionary Housing Program Summary
City: Asheville, NC Population: 1 83,393 Land Area: 43.3 Sq. Mi 1. Type of Program Voluntary Started: 2010 2. Applicability Single Family 2 Multi-Family Other: 50% - 80% AMI 80% -120% AMI 50% - 80% AMI
More informationCurriculum Vitae. PERSONAL: Name: Birth date/place: Mailing Address:
Curriculum Vitae PERSONAL: Name: Birth date/place: Mailing Address: Office: e mail: Citizenship/Mother tongue: Marital status Ana LAZAREVSKA December 11, 1969 in Skopje, R. Macedonia. Bul. Partizanski
More informationEXAMPLE FLOOR PLANS AUGUST 2016
EXAMPE OOR PAS AUGUST 2016 Townhouse A Townhouse B 2 Bedrooms, 2 iving Areas, Study ook, 2 Bedrooms, 2 iving Areas, Study nook, T# iving EXAMPE Garage Total OOR BalconyPA 1 100.99m² 2 BEDROOMS 28.51m²
More informationSHED (UNDER 200 SQ. FT.) PERMIT APPLICATION
36725 Division Road P.O. Box 457 Richmond MI 48062 (586) 727-7571 ext. 202 (586) 727-2489 fax SHED (UNDER 200 SQ. FT.) PERMIT APPLICATION Property Address: Parcel Number: Oct. 2015 APPLICATION FOR ACCESORY
More informationTURTLE CREEK SUBDIVISION, PHASE THREE
TURTLE CREEK SUBDIVISION, PHASE THREE Engineering Comments: Must comply with the Mobile County Flood Damage Prevention Ordinance. Development shall be designed to comply with the storm water detention
More informationECOFORUM [Volume 6, Issue 3(13), 2017]
DEFINITIONS ATTRIBUTED TO GOODWILL IN THE ECONOMIC LITERATURE AND CONCEPTUAL DELIMITATIONS REGARDING THE WAY OF VALUATION AND EXPOSURE OF THIS PATRIMONIAL COMPONENT IN THE BALANCE SHEET Cristina-Gabriela
More information