Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн 12-р хуралдааны шийдвэрийн дагуу байгуулагдсан төрөлжсөн 3-р ажлын хэсгийн тайлан, дүгнэлт, зөвлөмж

Similar documents
Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Аудитын тухай хуулиуд (шинэчилсэн найруулга)

МОНГОЛ УЛСЫН АРАВДУГААР БУЮУ 2015 ОНЫ ТАЙЛАН

САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ШИНЖИЛГЭЭ MASD- 2017

МОНГОЛ УЛС САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН КОМПАНИЙН ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ АНКЕТ

Монгол Улсын эрдэс баялгийн салбар дахь орон нутгийн гэрээ: Туршлага, сургамж, цаашдын чиглэлүүд

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээ

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХ БА ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭД ИЖИЛ ТЭГШ ХАНДАХ НЬ: ОЛОН УЛСЫН ШИЛДЭГ ТУРШЛАГА БА МОНГОЛ УЛС ДАХ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ХАМТАРСАН МЭДЭЭЛЭЛ. Өмнөговь аймаг Иргэдийн хөгжлийн төв 2016 оны 1-р сарын 11 Ханбогд сум

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ДЭЭЛ ДЭЭР БРОКЕР, ДИЛЕР, АНДЕРРАЙТЕРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭТГЭЭДЭД МӨРДӨГДӨХ НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ЗААВАР, ДАНСНЫ ЖАГСААЛТ,

Дээд боловсролын байгууллага, ажил олгогчдын түншлэл чадварлаг мэргэжилтэн бэлтгэхийн үндэс. Др. Л.Алтангэрэл 1

ТӨРИЙН ӨМЧИТ ОЛБОРЛОХ КОМПАНИД ЗОРИУЛСАН ИЛ ТАЙЛАГНАЛЫН ХӨТӨЧ

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР БРОКЕР, ДИЛЕР, АНДЕРРАЙТЕРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭТГЭЭДЭД МӨРДӨГДӨХ НББ- ИЙН ЗААВАР

Хөрөнгийн зах зээл -хөгжлийн гарц. Б. Өлзийбаяр /МҮЦАЭХ-ны Удирдах зөвлөлийн дарга/

1. М-Си-Эс Группийн нийт компаниуд болон тэдгээрийн үндсэн ажилтнууд М-СИ-ЭС ГРУППИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО, ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТЛАХ ЗАРЧИМ

Харьцуулсан судалгаа. Авлигатай тэмцэх байгууллагын нийгэмтэй хамтран ажилладаг Олон нийтийн зөвлөл, түүнтэй адилтгах этгээд

Монгол-Японы эрчим хүчний харилцаа

Mongolia Growth Group Central Ulaanbaatar Retail Overview

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН МАСТЕРЫН ХӨТӨЛБӨР

/'t/~ c ~ -It ;JJ,J/ MOH OJI Y JlCblH YH 3CIIHf,1 CTATHCTI-IKHHH XOPOOHbl.llaprbih TYUJAAJJ

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН 2016 ОНЫ 2 ДУГААР УЛИРЛЫН ТОЙМ

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материал 1

ХӨДӨӨ АЖ АХУЙН ДАВХАР ДААТГАЛ ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН. /Хугацаа: 2015 оны 1 дүгээр сарын 01-нээс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр/

ГАНЦХАН ЧИ УНШДАГ ГЭЖ ҮҮ?

Тавантолгой ХК (TTL:МХБ)

Монголын уур уурхай. ИНЖЕНЕРИНГ ЭНД МАЙНИНГ ЖОРНЭЛ СЭТГҮҮЛД ЗОРИУЛСАН ГЛОБАЛ БИЗНЕС РЕПОРТ -ын ТУСГАЙ СУРВАЛЖЛАГА

ҮҮРЭН ХОЛБООНЫ ОПЕРАТОР КОМПАНИУДЫН УРЬДЧИЛСАН ТӨЛБӨРТ ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН ТҮВШИНГ ДЭЭШЛҮҮЛЭХАРГА ЗАМУУД

OPEN SOCIETY FORUM FEBRUARY 9 TH 2017

Бизнесийн түлхүүр харьцаанууд

ГОВЬ ХУВЬЦААТ КОМПАНИ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН Selenge [Type the company name] [Pick the date]

МЭНДЧИЛГЭЭ ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ШАРЫН ГОЛ ХК-ИЙН

EPsIIXHii AY~TOPhIH TYIIlAAJI

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН 2014 ОНЫ ГУРАВДУГААР УЛИРЛЫН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ

4.1 Үүрэн холбооны компаниудын хэрэглэгчдийн телевизийн сурталчилгаанд өгөх чанарын судалгаа Үүрэн холбооны компаниуд V БҮЛЭГ.

Өөрчлөлт, шилжилтийг удирдах нь

Наймдугаар бүлэг МАРКЕТИНГИЙН ИЖ БҮРДЭЛ: БҮТЭЭГДЭХҮҮН

HBR S MUST READS. Стратеги. Сүүн Сувд хэвлэлийн газар Улаанбаатар хот

Ажилгүйчүүдийг аврах төлөвлөгөө алга

СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ЗҮЙ, ТЕХНОЛОГИЙН НЭР, ТАНИЛЦУУЛГА, ҮР ДҮНГИЙН ТАЙЛБАР

ЛОГО ХЭРХЭН ЗҮРАХ БУЮУ ФИРМИЙН СТИЛЬ ЗОХИОХ

ГАРЧИГ. Зургаа. Тэмцээнд оролцогчийн ажилбарт үнэлгээ өгөх, байр эзлүүлж дүгнэх

Microsoft Excel програм нь хүснэгтэн мэдээллийг боловсруулахад хамгийн сайн Windows системийн хэрэглээний програм хангамж юм.

ЭМНЭЛЗҮЙН ЛАБОРАТОРИЙН 20 ЖИЛИЙН ТУРШЛАГА ДЭЛХИЙН ЖИШИГТ ХҮРСЭН ӨНДӨР ТЕХНОЛОГИ

Математик сургалтанд МХТ-ийг нэвтрүүлж буй үйл явц санал асуулгын үр дүнгээс (МУИС-МКС, ШУТИС-МС, МУБИС-МСС, ХААИС-БУС)

КОМПЬЮТЕРИЙН ХЭРЭГЛЭЭ

бүтцийг 1940-өөд онд Дж. фон Нейман зохиосноор фон Нейманы архитектур хэмээн нэрлэгдэх болжээ.

Minelab компанийн Eureka Gold загварын илрүүлэгч АШИГЛАХ ЗААВАР

MONGOLIAN PROPERTIES TOP 10 LISTS SALES & RENTALS TOP 5 REASONS TO INVEST. 1

TAJ: CAREC Corridors 2, 5, and 6 (Dushanbe Kurgonteppa) Road Project Additional Financing


Moscow, Zemlyanoy Val, 9 8 (495)

Moscow, Zemlyanoy Val, 9 8 (495)

Moscow, Zemlyanoy Val, 9 8 (495)

Moscow, Zemlyanoy Val, 9 8 (495)

1. Читаємо англійською

KAZ: CAREC Corridors 1 and 6 Connector Road (Aktobe Makat) Improvement Project

GATED COMMUNITIES INDIVIDUALIZATION OR SEGREGATION IN HABITAT

THE INFLUENCE OF ROMAN LAW AND THE HISTORICAL DEVELOPMENT OF THE PROPERTY INSTITUTE IN THE BALKAN COUNTRIES INTRODUCTION

TAJ: CAREC Corridors 2, 5, and 6 (Dushanbe Kurgonteppa) Road Project

Balticlab iclab Balt

Normative and economic foundations of highrise construction in the city of Samara

MODERN MAPPING TECHNOLOGIES OF CADASTRAL WORKS SOFTWARE

ДЕРЕКТЕР БАЗАСЫНЫЦ ЖУЙЕС1

CITY LIFE STYLE O ZZIO DESIGN CO LLECTIO N

ABOUT LOCATION THE HERMITAGE GARDEN ARCHITECTURE APARTMENTS SPECIFICATIONS 18A MALAYA DMITROVKA. 1/29

Institutional Arrangements for Land Administration in Mongolia. R.Gankhuyag Head of Cadastral Division of ALAGaC

How to find your home s required finished floor elevation according to City s proposed new Floodplain Ordinance

PVN labirinti preču iegādes un piegādes darījumos ārpus Latvijas

Uploading Your Videos to On Location - Using Videolicious

COLOMBINO 12LP / COLOMBINO 120. stone project

MOMIR H. POLENAKOVIC FOUNDER OF THE NEPHROLOGY ASSOCIATIONS IN THE REPUBLIC OF MACEDONIA

RIO SALADO BUSINESS PARK FOR SALE 100% Leased Multi-Tenant Industrial Park $2,200, % CAP

Real Estate Transaction Procedures in the Cadastre System of r. Macedonia

/THE POSSIBILITIES MULTIPLY

City Council Information Form

Š A F R a N P N R U E A G A Š M N L N T Č I I C I I E Č Ú N N L T Z A A Č I Š I N T N A I. Kölner Dom UNESCO ДОСТОПРИМЕЧАТЕЛЬНОСТИ WORLD HERITAGE

POLK COUNTY DEVELOPMENT REVIEW COMMITTEE CASE OVERVIEW

COS Properties Ltd Professional Property and Portfolio Management

PORTFOLIO GLENDALE COMMUNITY COLLEGE ORBEL MANGASAR

Property Due Diligence Checklist

Usufruct & Right of Use and Residence. Outline

Операциялы қ жүйелер, түрлері, қ ызметі. ан: Муратов Адилет

ARLINGTON COUNTY, VIRGINIA HISTORICAL AFFAIRS AND LANDMARK REVIEW BOARD APPLICATION FOR CERTIFICATE OF APPROPRIATENESS.

Abstract. Borislav Karanfilski

Moscow Warehouse Market

Dmytro Makarenko / Pavlo Shevchenko State Service of Ukraine for Geodesy, Cartography and Cadastre/State Land CadastreCentre.

THE SUBSTANTIATION OF URBAN HABITATS PEER LAND EXCHANGE IN UKRAINE


RETAIL/OFFICE FOR LEASE

A Website dedicated entirely to Selling Your Home!

CHOICE BASED LETTING (CBL) HOW TO USE THE CBL SYSTEM

BEL-AIR VILLAS LUXURY AND SERENITY

Dr. Phalthy Hap Venue: PUC Date: February 20-21, Outline

Module 5 SHORT PAPER Putting It All Together

PRIME MILLBRAE LOCATION CLOSE TO DOWNTOWN FOR POTENTIAL DEVELOPMENT*

Two Office Building Portfolio

Property Sales BRAAMFONTEIN 99 JUTA STREET.

Agreement on Transfer of Property during Lifetime in the Legal System of the Republic of Macedonia

RENT FREE RENT. available. SOUTHERN AVENUE MEDICAL CENTER 2034 East Southern Avenue Tempe, AZ 85282

Transcription:

Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн 12-р хуралдааны шийдвэрийн дагуу байгуулагдсан төрөлжсөн 3-р ажлын хэсгийн тайлан, дүгнэлт, зөвлөмж Нэг. Ажлын хэсгийн зорилго Тайлагнах, нэгтгэх үйл явцыг хялбаршуулах, Засгийн газрын болон компаний тайланг аудитаар баталгаажуулах боломжийг судлах Хоёр. Хийх ажлын цар хүрээ, даалгавар ОҮИТБС-ын тайлангийн маягтийг дахин нягтлах ОҮИТБС-ын тайлангийн маягт бөглөх зааварчилгааг боловсронгуй болгох Засгийн газрын мэдээлэл цуглуулах процессийг нягтлах, мэдээллийн найдвартай байдлыг хангах Аудитын нэгтгэлээр гаргаж өгөх нэмэлт мэдээллийн жагсаалт гаргах, түүнд тохирсон маягт боловсруулах, аудитын ажлын даалгаварт оруулах Компаниудын болон Засгийн газрын ОҮИТБС-ын тайланг аудитаар баталгаажуулах боломжийг судлах, зөвлөмж боловсруулах Гурав. Бүрэлдэхүүн Албан тушаал Нэр Төлөөлөл Санал болгосон 1. Сангийн яамны НББГын Б.Болормаа Төр Сангийн яам ахлах мэргэжилтэн 2. Сангийн яамны НББГын Г.Зулай Төр Сангийн яам ахлах мэргэжилтэн 3. Авилгатай тэмцэх газрын УССГХ-ын Г.Сарангэрэл Төр Авилгатай тэмцэх газар ажилтан 4. Ашигт малтмалын газрын мэргэжилтэн Г.Оюунтуяа / Н.Оюунцэцэг Төр Ашигт малтмалын газар

5. Татварын ерөнхий газрын ЭБТОХ-ын улсын байцаагч 6. Улаанбаатар аудит корпорацийн ахлах аудитор 7. Бороо гоулд ХХК-ын татварын ахлах нягтлан бодогч 8. Оюу толгой ХХК-ын менежер 9. Байгаль эхийн аврал сан ТББ 10. Миний Монголын газар шороо хөдөлгөөн 11. ОҮИТБС-ын АА-ын МТ зөвлөх Д.Энхтуяа Төр Татварын ерөнхий газар Б.Мэндбаяр Мэргэжлийн Гишүүдийн санал байгууллага болгосоноор П.Болормаа Компани ТЕГ,Бороо гоулд Н.Бат-Эрдэнэ Компани ОТ, Бороо гоулд Н.Наранцэцэг Иргэний ТАН эвсэл нийгэм Ж.Отгонсайхан Иргэний ТАН эвсэл нийгэм Г.Ганбат Ажлын алба Ажлын алба Дөрөв. Гишүүдийн ирц, оролцоо Ажлын хэсэг 2015 оны 3-р сараас 6-р сар хүртэл хугацаанд ажилласан бөгөөд гишүүдээс санал авах, хэлэлцүүлэхэд зориулж Google group үүсгэн ашигласан. Дээрх хугацаанд ажлын хэсгийн хурлыг нийт 3 удаа зохион байгуулж, 54-63% ирцтэйгээр хуралдсан. Ажлын хэсгийн гишүүн Г.Сарангэрэл, Ж.Отгонсайхан нар хуралд ирээгүй, цахим шуудангаар болон бичгээр ямарч санал илэрхийлээгүй буюу ажлын хэсгийн ажилд огт оролцоогүй болно.

Ажлын хэсгийн хуралдааны ирц Нэр 2015.03.30 2015.04.24 2015.05.22 Санал гаргасан эсэх 1 Б.Болормаа 2 Г.Зулай 3 Г.Сарангэрэл 4 Г.Оюунтуяа Н.Оюунцэцэг 5 Д.Энхтуяа 6 Б.Мэндбаяр 7 П.Болормаа 8 Н.Бат-Эрдэнэ 9 Н.Наранцэцэг 10 Ж.Отгонсайхан 11 Г.Ганбат Тав. Даалгаварын хүрээнд хийсэн ажил Ажлын даалгаварын 1,2,3-р ажлын хүрээнд 2014 онд тайлан гаргасан 900 гаруй компаний 691 ажилтанд ОҮИТБС-ын тайлан болон цахим тайлангийн системийн талаар 9 асуулт бүхий судалгаа илээж 130 хариу, төрийн болон орон нутгийн тайлан гаргагч 34 байгууллагын 46 ажилтанд 8 асуулт бүхий судалгаа илгээж 8 хариу хүлээн авсан 1. Одоогийн маягтыг баталсанаас хойш ашигт малтмал, газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудаас авч буй төлбөр, татваруудын талаар судалсан. Мөн ОҮИТБС-ын тайланд анхны зөрүү үүсгэж буй нийтлэг шалтгаан, 2014 оны тайланг цахим системээр хүлээн авах үед тулгарч байсан түгээмэл асуудал зэргийг харгалзан санал, зөвлөмжийг боловсрууллаа. Маягт, түүний зааврыг боловсронгуй болгох талаар ажлын хэсгийн гишүүд нийт 15 санал 2 гаргаж, хэлэлцэн саналаа нэгтгэсэн. 1 Судалгааны асуултууд болон үр дүн: Хавсралт 1, Хавсралт 2 2 Ажлын хэсгийн гишүүдээс тайлангийн маягттай холбоотой гаргасан санал: Хавсралт 3

Ажлын даалгаварын 4-р ажлын хүрээнд ОҮИТБС-ын стандарт, Улаанбаатар Аудит ХХК-ны 2013 оны нэгтгэлийн тайланг боловсруулахдаа тодруулж авсан мэдээлэл зэргийг ашиглалаа. Даалгаварын 5-р ажлын хүрээнд ОҮИТБС-ын стандартын холбогдох заалт, Засгийн газраас өргөн барьж УИХ-аар хэлэлцэж буй Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль -ийн төсөл зэргийг харьцуулж, ажлын хэсгийн гишүүдээс болон холбогдох аудитын байгууллагаас тодруулгыг авч санал боловсрууллаа. 5.1 ОҮИТБС-ын тайлангийн маягтийг дахин нягтлах, маягт бөглөх зааварчилгааг боловсронгуй болгох Дээр дурьдсан судалгаанд оролцсон 130 компаниас17 нь энэ жил анх удаа тайлан гаргасан бол 22 нь 5-8 удаагийн тайлан гаргасан туршлагатай байна. Мөн 71 хувь нь энэ жилийн тайлангаа гаргахад 1-3 хоног зарцуулжээ. Цахим тайлангийн систем нэвтрүүлсэнээр тайлан гаргах үйл явц өмнөхөөс илүү хялбар болсон гэж 98% нь хариулсан байна. Судалгааны үр дүнгээс харвал компаниудын дийлэнх нь ОҮИТБС-ын тайлан гаргаж байсан туршлага багатай боловч тайланг гаргахад их хугацаа зарцуулаагүй буюу хялбар байсан гэж дүгнэж болохоор байна. ТА (ТАНАЙ КОМПАНИ) ОҮИТБС-ЫН ТАЙЛАНГ ӨМНӨ НЬ ХЭДЭН УДАА ГАРГАЖ БАЙСАН БЭ? 17% 13% 70% Энэ жил анх удаа гаргасан 1-4 удаа 5-8 удаа

ЭНЭ ЖИЛ ОҮИТБС-ЫН ТАЙЛАНГАА ГАРГАХАД ТА ХЭР ХУГАЦАА ЗАРЦУУЛСАН БЭ? 7% 22% 71% 1-3 хоног 4-7 хоног 7 хоногоос их Судалгаанд хамрагдсан компаниуд хамгийн ойлгомжгүй байгаа асуудлын талаар 11 санал илэрхийлсэн бөгөөд 7 нь маягттай холбоотой, 4 нь цахим тайлангийн системтэй холбоотой байна. Маягттай холбоотой саналуудыг бүлэглэж авч үзвэл: Үзүүлэлт Саналын тоо 1 Нийгмийн даатгалын шимтгэл 2 2 Үйлчилгээний хураамж 1 3 Бүтээгдэхүүний үйлдвэрлэл борлуулалт, туршилтын 2 олборлолт 4 Маягтын үзүүлэлт хэтэрхий их 2 Мөн ОҮИТБС-ын нэгтгэлийн анхны зөрүү нь маягт ойлгомжгүйгээс болсон байх магадлалтай тул 2013 оны нэгтгэлийн тайлангаас анхны зөрүү их үүсгэсэн нийтлэг шалтгаануудыг тодруулж 3 маягттай холбоотой байж болох шалтгаануудыг түүвэрлэсэн. Судалгааны үр дүн, 2013 онд анхны зөрүү үүссэн нийтлэг шалтгаан, болон 2014 оны тайлан хүлээн авах явцад тулгарч байсан нийтлэг асуудлыг авч үзвэл дараах 6 шалтгаан анхны зөрүүг нэмэгдүүлж байна. 3 2013 оны нэгтгэлийн тайлан, хуудас 84

Үзүүлэлт Шалтгаан Хүндрэл 1. Аж ахуйн нэгжээс төлсөн ажиллагчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл НДЕГ-аас хувь хүний төлсөн, ААН-ийн төлсөн дүнг ялгах боломжгүй. Компаниуд зарим нь нийт дүн, зарим зөвхөн ААН-ын төлсөн дүнг тайлагнадаг. 2. Бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, туршилтын олборлолт Үйлдвэрлэсэн үнийн дүнд ямар дүн тайлагнах нь ойлгомжгүй Үйлдвэрлэсэн үнийн дүн, борлуулсан үнийн дүнд ихэнх компани ижил тоо тайлагнадаг 3. Хандив дэмжлэг Төрийн байгууллагад төлсөн хандив дэмжлэг, сайн дурын хандив дэмжлэгийн ялгааг зарим компани ойлгодоггүй. Засгийн газар төрийн байгууллагын хүлээн Төрийн байгууллагын болон бусад байгууллага, иргэдийн хүлээн авсан хандивыг хольж тайлагнаж байна. авсан хандив дэмжлэгийн мэдээллийг бүрэн цуглуулж чадахгүй байна. 4. Гаалийн татвар Гаалийн татвар, НӨАТ, Гаалийн үйлчилгээний хураамжийг Гаалийн ерөнхий газарт төлдөг Гаалийн татварт бөөн дүнгээр тайлагнадагаас болж зөрүү үүсдэг. тул нэг төлбөр гэж боддог. 5 Орон нутгийн төсөвт төлсөн төлбөр, торгууль Засгийн газар орон нутагт хүлээн авсан төлбөр торгуулын Анхны зөрүүний нэг шалтгаан болдог

6 Тайлангийн мөнгөн дүнг МЯНГАН төгрөгөөр тайлагнах мэдээллийг бүрэн цуглуулж чадахгүй байна. Санхүүгийн тайлан, татварын тайлан гэх мэт тайлан МЯНГАН төгрөгөөр авахаа больсон. Төрийн байгууллагын мэдээллийн сангуудад мэдээлэл нь төгрөгөөр хадгалагдаж байдаг. Зарим компаниуд болон төрийн зарим байгууллага төгрөгөөр тайлагнах явдал гарч байна. Систем мөнгөн дүнгээ мянгачилсан эсэхийг шалгах боломжгүй. Дээрх үндэслэл, судалгаанд оролцсон компаниуд болон ажлын хэсгийн гишүүдийн саналыг үндэслэн ОҮИТБС-ын тайлангийн маягтууд, түүний зааварт дараах 4 өөрчлөлтүүдийг оруулахыг санал болгож байна. 4 Маягтын шинэчилсэн хувилбарыг хавсралт..., зааврын шинэчилсэн хувилбарыг хавсралт... ээс тус тус харна уу

# Маягт Маягтын үзүүлэлт Одоогийн байдал Оруулах өөрчлөлт Үндэслэл, тайлбар Маягт 4, 5: 2-р сарын Маягт 4, 5: 3-р сарын 1 4,5,6 Тайлан гаргах хугацаа 15 31 Нэгтгэлийг ажлын алба гаргах Маягт 6: 4-р сарын 30 Маягт 6: 4-р сарын 30 2 1,2,3 Тайлан гаргах хугацаа Бүгд 2-р сарын 15 Бүгдийг 3-р сарын 31 3 4,5,6 Бусад 1.6.4 Хасах Юуг тусгах болон тусгасан нь мэдэгдэхгүй тодорхойгүй үзүүлэлт нь тайлангийн зөрүүг нэмэгдүүлдэг. 4 1,2,3,4 Усны бохирдлын төлбөр Одоо байхгүй Нэмэх 2012 онд батлагдсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль -ийн дагуу http://www.legalinfo.mn/law/details/8684 5 Бүх маягт Хувь хүний орлогын албан татвар Одоо байхгүй Сайн дурын мэдээлэлд нэмэх 6 7 Тайлан гаргах хугацаа 3-р сарын 15 7-р сарын 1 7 1, 2 Маягт нэгтгэх 1,2 -р маягтийг нэгтгэх 8 1,2,3 Хянасан аудиторын гарын үсэг Гарын үсэг шаарддаг 9 Бүх маягт 10 5 11 3, 5,6 Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын нөхөн төлбөр Төрийн байгууллагын бөглөх боломжгүй сайн дурын мэдээллүүд Газрын тосны компаниудын байршуулдаг барьцаа 3% Удирдлагын хариуцлагын захидал, Аудитлагдсан тайлан, дүгнэлтийг хавсаргав Компаний төлж буй татвар биш боловч уул уурхайн салбартай холбоотойгоор бий болж буй татварын орлого тул Тайланг мэргэжилтэнүүд хянаж дуусах хугацаа болоогүй. Нөөц тулгахаас эхлээд ажил их ордог Үзүүлэлтийн хувьд бараг ялгаагүй 2 маягт байгаа. Маягтын тоог нэмэгдүүлдэг, компаниудад ойлгомжгүй байдал үүсдэг Бүх маягтад байгаа Хасах Татвар нь хүчингүй болсон 5-р маягтад байгаа Хасах Одоо байхгүй Нэмэх 12 Бүх маягт Мянган төгрөг Бүх маягт Мянгачилахаа болих Бүтээгдэхүүний үйлдвэрлэл Үйлдвэрлэсэн үнийн 13 1,2,3 Үйлдвэрлэсэн зардал борлуулалт дүн Төрийн байгууллага мэдэх, бөглөх бололцоогүй Газрын тосны тухай хуулийн 11.2.9 http://www.legalinfo.mn/law/details/10484?lawid =10484 5 5... байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ бүрэн гүйцэд биелүүлэх, хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах баталгаа болгон тухайн жилийн хайгуулын ажлын хөрөнгө оруулалтын гурван хувь, ашиглалтын үед гэрээлэгчид ногдох ашигт газрын тосны нэг хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг жил бүр төлөвлөгөө батлагдсанаас хойш 60 хоногийн дотор Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкны эскроу дансанд байршуулах

14 1,2,3 14 1,2,3 Бүтээгдэхүүний үйлдвэрлэл борлуултын мэдээлэл Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр 15 1,2,3 АМНАТ болон нэмэлт төлбөр 16 1,2,3 17 1,2,3,4,5 Орон нутгийн төсөвт төлсөн төлбөр хураамж Төрийн байгууллагад төлсөн хандив дэмжлэг 18 1,2,3 Сайн дурын хандив дэмжлэг Нэгдсэн дүнгээр авдаг Нэгдсэн дүнгээр авдаг Нэгдсэн дүнгээр авдаг 12 төлбөр тус бүрийг нэгдсэн дүнгээр авдаг Нэгдсэн дүнгээр авдаг Нэгдсэн дүнгээр авдаг Лиценз тус бүрээр авах Лиценз тус бүрээр авах Лиценз тус бүрээр авах 12 төлбөр тус бүрийг төлсөн аймаг, дүүрэг, хотоор авах Хандив тус бүрээр авах Хандив тус бүрээр авах

5.2 Засгийн газрын мэдээлэл цуглуулах процессийг нягтлах, мэдээллийн найдвартай байдлыг хангах Төрийн байгууллагуудаас авсан судалгаанд 8 байгууллага хариулсан бөгөөд маягттай холбоотой 1 санал ирсэн. Төрийн байгууллагын мэдээлэл цуглуулах процессийн хувьд судалгаанд оролцсон ихэнх байгууллага цаасан мэдээлэл болон файлаас тайлангийн мэдээллээ шүүж боловсруулсан бол 2 байгууллага өөрийн мэдээллийн системээс мэдээллээ татаж авч тайлангаа бэлтгэсэн. Аймаг дүүргүүдийн санхүү төрийн сангийн хэлтэс, татварын хэлтэс хамтарч тайлан гаргадаг бөгөөд зарим аймагт тайлангаа хэн бэлтгэх, илгээх талаар зөрчил үүссэн байна. Төрийн ихэнх байгууллага цаасан мэдээлэл болон файлаас тоон мэдээллүүд шүүж тайлан бэлтгэж байгаа нь хувь хүнээс хамаарсан энгийн алдаа гарах магадлалыг нэмэгдүүлж байна. Аймгийн засаг даргын тамгын газрын Төрийн сангийн хэлтэс орон нутгийн тайлангаа нэгтгэж гаргахаар зохицуулах саналтай байна. Үүнээс гадна төрийн байгууллага өөрийн хүлээн авсан орлогоо тайлагнах ёстой атал Төрийн өмчийн хорооноос Эрдэнэт, Монголросцветмэт компаниудад тайлан гаргана уу гэсэн утгатай албан бичиг илгээсэн байсан. 5.3 Аудитын нэгтгэлээр гаргаж өгөх нэмэлт мэдээллийн жагсаалт гаргах, түүнд тохирсон маягт боловсруулах, аудитын ажлын даалгаварт оруулах Стандартын 3-р шаардлагад ОҮИТБС-ын тайланд оруулах ёстой мэдээллүүдийг тодорхой заасан. Эдгээр нь: Мэдээлэл Олборлох салбарын эрх зүйн зохицуулалт,төсвийн бодлогын талаарх тодорхой мэдээлэл ялангуяа 1 ОҮИТБС-ын тайланд тайлагнадаг мэдээлэлтэй холбоотой хуулиуд ОҮИТБС-ын стандартын шаардлага Шаардлага 3.2

2 Тухайн жилд хийгдсэн томоохон хэмжээний хайгуулын үйл ажиллагаа гэх мэт олборлох салбарын талаарх тойм Шаардлага 3.3 мэдээлэл 3 Тухайн тайлант жилд олборлох салбараас эдийн засагт оруулсан хувь нэмрийн талаар (үйлдвэрлэл, орлого, Шаардлага 3.4 ажлын байр, гол бүс нутаг) 4 Тухайн тайлант жилийн үйлдвэрлэлийн мэдээ Шаардлага 3.5 5 Олборлох салбарт оролцож буй төрийн оролцооны талаар мэдээлэл Шаардлага 3.6 6 Олборлох салбараас олж буй орлогын хуваарилалтыг тайлбарлах Шаардлага 3.7 7 ОТАХ-ээс орлогын менежмент, зарцуулалтын талаар хүсэлт тавьсан нэмэлт мэдээлэл Шаардлага 3.8 8 Лицензийн бүртгэл Шаардлага 3.9 9 Лиценз олголт Шаардлага 3.10 10 Бенефициар өмчлөгч Шаардлага 3.11 11 Гэрээ Шаардлага 3.12 Эдгээрээс ОҮИТБС-ын шаардлага 3.4, 3.5 ын дийлэнх мэдээллийг тайлангийн маягтын дагуу хүлээн авдаг бол бусад мэдээллүүдийг аудитын нэгтгэлийн үед компани, холбогдох төрийн захиргааны байгууллага, болон бусад эх сурвалжаас нэмэлтээр авч байна. 2013 оны нэгтгэл тайлангийн үед Улаанбаатар Аудит компаниас АМГ-т хандаж дараах мэдээллүүдийг хүссэн байна. Лицензийн бүртгэл Лицензийн хөдөлгөөний бүртгэл Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, гүйцэтгэлийн судалгаа Уулын ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийн судалгаа Хөрөнгө оруулалтын талаархи судалгаа Уурхайн бүтээгдэхүүн борлуулалтын тайлан

Хайгуулын үйл ажиллагаа Нийт үйлдвэрлэл Нийт экспорт Лиценз олголт Хуулийн талаар Бусад Мөн тулган баталгаажуулалтад хамрагдсан компаниудаас дараах мэдээллийг хүссэн байна. Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл Төрийн байгууллагад төлсөн төлбөрийн дэлгэрэнгүй Аймгийн ЗДТГ-тай хийсэн гэрээний судалгаа Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын хэрэгжилт Ажиллагсадын судалгаа ТУЗ-ын талаар судалгаа Ногдол ашиг Санал, зөвлөмж Нэмэлтээр авч буй мэдээллүүдээс ажиллах хүч, бенефициар эзэд, тусгай зөвшөөрлийн олголт, хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн мэдээлэл, үйлдвэрлэлийн мэдээлэл зэргийг тодорхой маягтад оруулах боломжтой бөгөөд ач холбогдолтой гэж үзэж байна. Нэмэлт мэдээллийн маягтыг хавсралтаас харна уу. Харин тайлангийн зөрүү шийдвэрлэхтэй холбоотой шаардсан мэдээллүүд нь компани, төрийн байгууллага нэг бүрийн хувьд харилцан адилгүй тул нэгдсэн маягтад оруулах боломжгүй байна. 5.4 Компаниудын болон Засгийн газрын ОҮИТБС-ын тайланг аудитаар баталгаажуулах боломжийг судлах, зөвлөмж боловсруулах Тайлан гаргаж буй компаниудын болон Засгийн газрын ОҮИТБС-ын тайланг аудитаар баталгаажуулах асуудлын талаар ОҮИТБС-ын стандартын 5.2-т дараах байдлаар тусгасан байна.

... Хараат бус аудитор, олон талын оролцоот бүлгийн зүгээс шаардлагатай хэмээн үзсэн тохиолдолд дараах баталгаажуулалтын хувилбарууд байж болно. Тайлан гаргаж буй компани, төрийн байгууллагын өндөр албан тушаалтан нь бүрэн бөглөсөн тайлангийн маягт дээр тухайн өгсөн мэдээлэл нь бүрэн, үнэн зөв болохыг батлан гарын үсгээ зурах. Компаниуд нь тухайн гарган өгсөн мэдээлэл нь бүрэн, үнэн зөв, аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан дээр үндэслэсэн болохыг баталгаажуулсан өөрийн аудитын компаниас олгосон баталгаажуулалтын захидлыг тайландаа хавсаргах. Олон талын ажлын хэсэг нь ийм төрлийн үйл явцыг тодорхой үе шаттайгаар хийх хүсэлтэй байж болох бөгөөд ингэснээр баталгаажилтын захидлыг тухайн компаний сонгон авсан аудиторын үйл ажиллагааны нэгэн хэсэг болгох зорилготой байж болно. Зарим компаниудын хувьд хуулийн дагуу заавал хараат бус аудит хийлгэхийг шаарддаггүй байж болох тул тэдгээр компани нь дээр дурдсан баталгаажилтын захидлыг гарган өгөх боломжгүй байх тухай тодорхой дурдан, энэ асуудлыг шийдэхийн тулд хийгдэж буй эсвэл төлөвлөж буй арга хэмжээний тухай тайланд мэдээлэх ёстой. Хэрэв боломжтой бол тайлан гаргаж буй төрийн байгууллагууд нь өөрийн аудитын байгууллагаас эсвэл ижил төстэй байгууллагаас тайланд өгсөн мэдээлэл нь үнэн зөв болох баталгаажуулалтыг өгч болно. Мөн Засгийн газраас УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж буй Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль -ийн төслийн 11.7, 11.8, 12.7, 12.9-д ОҮИТБС-ын анхан шатны тайлан болон түүний баталгаажилтын талаар тусгасан байна 6. Эдгээр нь: 11.7... тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь анхан шатны тайланг аудитлагдсан санхүүгийн тайланд үндэслэн гаргана. 6 Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөл

11.8. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд анхан шатны тайланд туссан мэдээллийн үнэн зөвийг хариуцна. 12.7. Төрийн байгууллага нь ил тод байдлын тайланг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн төрийн аудитын байгууллагаар баталгаажсан санхүүгийн тайлангийн мэдээлэлд үндэслэн гаргана. 12.9. Төрийн байгууллагын тайлан гаргагч бүр тус бүрийн гаргасан ил тод байдлын тайланд туссан мэдээллийн үнэн зөвийг хариуцна. Компаниудын ОҮИТБС-ын тайланг аудитаар баталгаажуулах талаар ажлын хэсэгт багтсан компаниудаас дараах саналыг илэрхийлсэн. 1. Аудитын үйлчилгээний үнэлгээ нь баталгаажуулж буй ажлын үнийн дүнтэй шууд хамааралтай байдаг тул компаниудад аудитын үйлчилгээний нэмэлт зардал гаргах зэрэг санхүүгийн дарамт учруулдаг. Энэ нь зөвхөн компаниудад ч гэлтгүй цаашлаад улс орны эдийн засагт ч үр ашиггүй зардал болон татварын орлого буурахад нөлөөлж болзошгүй. 2. Уг тайлангийн мөнгөн төлбөрөөс бусад үзүүлэлтүүд компанийн санхүүгийн аудитлагдаж буй дүнтэй уялдан гардаг учир онол болон практикийн хувьд аудитаар баталгаажуулах хэрэгцээгүй. 3. Уг тайланг бэлтгэх, тушаах хугацаа нь компанийн санхүүгийн болон татварын жилийн эцсийн тайлан бэлтгэхтэй давхацдаг, санхүүгийн тайлангийнхаа аудитын дүгнэлтийг авч амжаагүй (практик дээр томоохон компаниудын айдитлагдсан тайлан 3-р сарын 31-тэй зэрэгцэн гардаг) үед гардаг учир тусгайлсан аудитын багтай хамтарч ажиллах, шалгуулах цаг хугацаа болон хүн хүчний боломж байдаггүй. 4. Уг тайлангийн мөнгөн төлбөрүүдийн жагсаалт нь компанийн анхан шатны нягтлан бодох бүртгэлийн чанар, үйл ажиллагаа, санхүүгийн мэргэжилтний нягт нямбай байдал, ур чадвартай шууд холбоотой байдаг тул үүнийг заавал аудитаар шалган баталгаажуулах нь тайлангийн үр дүнд нөлөөлөхүйц хэмжээний ач холбогдол өгөхгүй.

ОҮИТБС-ын стандартад байж болох баталгаажуулалтын хувилбаруудыг санал болгосон бөгөөд Үндэсний зөвлөл, Ажлын хэсэг боломжит хувилбаруудаас сонголт хийж болохоор байна. Одоо хэлэлцэж буй Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөлд анхан шатны тайланг аудитаар баталгаажуулахгүйгээр, аудитлагдсан санхүүгийн тайланд үндэслэн гаргахаар тусгасан байна. Компаниудын ОҮИТБС-ын тайланг аудитаар баталгаажуулах нь ялангуяа томоохон аж ахуйн нэгжүүдэд нэмэлт дарамт учруулахаар байна.