Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Аудитын тухай хуулиуд (шинэчилсэн найруулга)
|
|
- Magdalen Waters
- 5 years ago
- Views:
Transcription
1 Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Аудитын тухай хуулиуд (шинэчилсэн найруулга) Mongolia s new Accounting and Auditing Laws 1
2
3 Агуулга Удиртгал 2 Гарын авлага 2 Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль 2 1. Нягтлан бодох бүртгэлийн стандарт 2 2. Нягтлан бодох бүртгэлийн хэл ба бүртгэлийн валют 3 3. Нэгтгэсэн санхүүгийн тайлан 3 4. Санхүүгийн тайлан гаргах хугацаа 3 5. Нягтлан бодох бүртгэлийн баримт болон санхүүгийн тайланг хадгалах 3 Аудитын тухай хууль 4 1. Аудитын үйлчилгээг хязгаарлах 4 2. Санхүүгийн тайланг нягтлах болон бусад баталгаажуулах ажил 4 3. Санхүүгийн тайланд заавал аудит хийлгэх аж ахуйн нэгж 4 Монгол Улсын Компанийн тухай болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиудыг СТОУС-ын хүрээнд тайлбарлах нь 6 1. Нэгтгэсэн санхүүгийн тайлан 6 a. Охин компани бус атлаа мэдэгдэхүйц нөлөөлөл бүхий аж ахуйн нэгж 6 б. Охин компани компани атлаа мэдэгдэхүйц нөлөөлөлгүй аж ахуйн нэгж 6 2. Нягтлан бодох бүртгэлийн валют 7 Mongolia s new Accounting and Auditing Laws 1
4 Удиртгал Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагад нөлөөлөхүйц доор дурдсан хоёр хууль 2016 оны 1-р сарын 1-ээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн билээ. Үүнд: 2015 оны 6-р сарын 19-ны өдөр шинэчлэгдэж 2016 оны 1-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль; 2015 оны 6-р сарын 19-нд шинэчлэгдэж 2016 оны 1-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Аудитын тухай хууль тус тус орно. Эдгээр хуулиуд нь 2011 оны 10-р сарын 6-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Компанийн тухай хууль болон 2007 оны 7-р сарын 27-оос хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулиудтай харилцан хэрэгжиж аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлагналын цогц тогтолцоог бүрдүүлэхэд хувь нэмэр оруулж байна. Энэхүү гарын авлага нь ашгийн төлөө аж ахуйн нэгж, байгууллагуудад Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Аудитын тухай хуулиудыг таниулан сурталчлах зорилготой юм. Гарын авлага нь хэрэгцээтэй тохиолдолд Компанийн тухай хууль болон Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулиудыг иш татан ашигласан болно. Мөн, аж ахуйн нэгж, байгууллагуудад зориулж энэхүү Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн хүрээнд Санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг (СТОУС) мөрдөхөд тулгарах зарчмын асуудлуудыг онцолсон болно. Гарын авлага Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль 1. Нягтлан бодох бүртгэлийн стандарт 1 Нягтлан бодох бүртгэлийн хуучин хуульд зааснаар аж ахуйн нэгж, байгууллагуудыг СТОУС-ыг дагаж мөрдөх шаардлага тавьж байсан. Энэхүү хуулийн шинэчлэгдсэн найруулгын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн мөрдөх бүртгэлийн стандартыг сонгох эрхтэй болсон юм. a) Доор дурдсан аж ахуйн нэгж, байгууллага Санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг заавал мөрдөнө. Үүнд: i. Гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлсэн бүх төрлийн хувьцаат компани ii. Гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлэхээр хүсэлт гаргасан компани iii. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.2, 15.3, 15.4, , болон т заасан чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага iv. Төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой аж ахуйн нэгж v. Эрчим хүч, дулаан, уур усаар хангах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг нийтийн үйлчилгээний байгууллага vi. Улс төрийн нам, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан төрийн чиг үүргийг гэрээгээр хэрэгжүүлж байгаа төрийн бус байгууллага vii. Арилжааны банкны болон тусгай зориулалтын компани, хөрөнгө оруулалтын сангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага б) Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага 3 дараах шаардлагыг хангасан тохиолдолд Санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг мөрдөнө 4 : Салбар Ажилчдын тоо Жилийн эргэлт (орлого) Хөдөлмөрийн гэрээ болон контрактаар ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгж болон хувь хүн Бөөний худалдаа эрхлэгч Жижиглэн худалдаа эрхлэгч Үйлчилгээний байгууллага Үйлдвэр <=199 <=MNT1.5 тэрбум төгрөг <=149 <=MNT1.5 тэрбум төгрөг <=199 <=MNT1.5 тэрбум төгрөг <=49 <=MNT1 тэрбум төгрөг <=19 нийт дүн <=9 үйлдвэрлэлийн ажил хариуцаж буй хүмүүс <=250 сая төгрөг 2 Mongolia s new Accounting and Auditing Laws
5 2. Нягтлан бодох бүртгэлийн хэл ба бүртгэлийн валют 4 Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ монгол хэлээр хөтлөх үүрэгтэй. Аж ахуйн нэгж, байгууллага болон төлөөний газар нь санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас (Сангийн яам) зөвшөөрөл авсан тохиолдолд ажил, гүйлгээгээ гадаад валютаар бүртгэж болно. Бусад тохиолдолд санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгөөр илэрхийлж, тайлагнана. Энэхүү шинээр нэмэгдсэн заалт нь аж ахуйн нэгж байгууллагын одоогийн бүртгэлийн аргачлалтай зөрчилдөж буй талаар доор дэлгэрэнгүй авч үзэх болно. 4. Санхүүгийн тайлан гаргах хугацаа 7 СТОУС-ыг мөрдөх үүрэгтэй аж ахуйн нэгж жилийн санхүүгийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10- ны өдрийн дотор хариуцагч санхүүгийн байгууллагад хүргүүлэх үүрэгтэй. Энэхүү санхүүгийн тайланд заавал аудит хийлгэх шаардлагагүй. Энэ заалт нь шинэчлэгдээгүй юм. Нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргах үүрэг хүлээсэн аж ахуйн нэгж жилийн санхүүгийн тайлангаа дараа оны 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор хариуцагч санхүүгийн байгууллагад хүргүүлэх үүрэгтэй. Энэхүү санхүүгийн тайланд заавал аудит хийлгэх шаардлагагүй. Энэ заалт нь шинэчлэгдээгүй юм. 3. Нэгтгэсэн санхүүгийн тайлан 5 Нэг болон түүнээс дээш охин компанитай аж ахуйн нэгж нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргах үүрэгтэй. Охин компани нь охин компанитай, тэдгээр нь мөн охин компанитай гэх мэтээр үргэлжилсэн холбоо хамааралтай байгаа тохиолдолд хамгийн дээд шатны толгой компани нь нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргана. Дээд шатны толгой компани нь гадаад улсад бүртгэлтэй бол Монгол Улсад бүртгэлтэй охин компаниудын дотроос дээд шатны толгой компани нь завсрын нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргана. Энэхүү нэмэлт заалтын хүрээнд Монгол Улсад бүртгэлтэй толгой компанийн дээд шатны толгой аж ахуйн нэгж нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргаж байгаа тохиолдолд НББОУС 27-д зааснаар Монгол Улсад бүртгэлтэй толгой компани санхүүгийн нэгтгэсэн тайлан гаргах шаардлагаас чөлөөлөгдөх боломж бололцоог хааж байгаа юм. 5. Нягтлан бодох бүртгэлийн баримт болон санхүүгийн тайланг хадгалах Аж ахуйн нэгж нягтлан бодох бүртгэлийн баримт болон санхүүгийн тайланг Архивын тухай хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол 10-аас доошгүй жил хадгална. 1 Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйл 2 Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн заалт Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн заалт Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйл 5 Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн заалт Компанийн тухай хуулийн заалт 6 7 Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйл Компанийн тухай хуульд 6 охин компанийг дараах байдлаар тодорхойлсон байна: Компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 50-аас дээш хувийг өөр /толгой/ компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг бие даасан компанийг охин компани гэнэ Мөн хуульд зааснаар охин компани санхүүгийн тайлангаа тусдаа гаргахаас гадна толгой компани охин компанитайгаа нэгдсэн санхүүгийн тайлан гаргах шаардлагатай. Хуучин хуулийн хүрээнд, компани нь СТОУС-д заасан шаардлагын дагуу нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргах эсэх, аль охин компаниуд нэгтгэсэн санхүүгийн тайланд хамаарах шаардлагатайг тодорхойлдог байсан байна. Хуулийн заалт шинэчлэгдсэнээр, шинэчлэгдсэн хууль болон СТОУСын хооронд гарч болзошгүй асуудлуудыг дор дурдсан болно. Mongolia s new Accounting and Auditing Laws 3
6 Аудитын тухай хууль 1. Аудитын үйлчилгээг хязгаарлах 8 Аудитын хуулийн этгээд нэг аж ахуйн нэгжид дарааллсан таван жилээс илүү хугацаанд аудитын үйлчилгээ үзүүлэхийг хориглосон. Таван жил өнгөрсний дараа солигдсон аудитын хуулийн этгээд солигдсоноос хойш дараагийн гурван жилийн хугацаанд тухайн үйлчлүүгч аж ахуйн нэгжид аудитын үйлчилгээ үзүүлэхийг хориглоно. Энэ заалт нь жижиг дунд аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлагналын олон улсын стандарт болон улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт мөрдөх үүрэгтэй аж ахуйн нэгжүүдэд хамаарахгүй. Хуучин хуульд зааснаар аудитын хуулийн этгээд нэг аж ахуйн нэгжид дарааллсан гурван жилээс илүү хугацаанд аудитын үйлчилгээ үзүүлэхийг хориглосон байсан ба энэ заалтад заасан хугацааг шинэчилж дарааллсан таван жил болгон өөрчилсөн байна. 3. Санхүүгийн тайланд заавал аудит хийлгэх аж ахуйн нэгж 10 a. СТОУС-ын дагуу тайлагнах шаардлагатай аж ахуйн нэгж; б. Нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргадаг аж ахуйн нэгж; в. Өөрчлөн байгуулагдаж байгаа болон татан буугдаж байгаа, эсхүл бүх хөрөнгөө дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа аж ахуйн нэгж; г. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж; д. Иргэний хуулийн 36.2-т заасан сан; е. Хууль болон Монгол Улсын олон улсын гэрээнд санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэхээр заасан бусад аж ахуйн нэгж. Дээр дурдсан аж ахуйн нэгж санхүүгийн тайлангийн аудитыг дараах хугацаанд хийлгэсэн байна 11 : 2. Санхүүгийн тайланг нягтлах болон бусад баталгаажуулах ажил 9 Аудитын хуулийн этгээд холбогдох тусгай зөвшөөрлийг авсны үндсэн дээр татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлж болно. Хуульд өөрөөр заагаагүй бол хөрөнгийн үнэлгээ хийх, санхүү, нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх болон сургалт явуулж болно. Аудитын хуулийн этгээд хөрөнгийн үнэлгээ, татварын болон нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн үйлчлүүлэгч байгууллагынхаа тухайн санхүүгийн жилийн тайланд аудит хийхийг хориглоно юм. Энэ нь аудитын хуулийн этгээд татварын зөвлөх үйлчилгээг нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээтэй давхар, хараат бус байдлаар үзүүлэх боломж бололцоог нээж өгч байна. Энэ эрх нь 2013 оны 1 дүгээр сард хүчин төгөлдөр болсон Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулиар хязгаарлагдаж байсан. Гэсэн хэдий ч ихэнх аудитын хуулийн этгээдүүд татварын зөвлөгөө өгөх хараат компани байгуулснаар хуулийн энэхүү заалт хэрэгжих боломжгүй болсон юм. Аж ахуйн нэгжийн төрөл Хувьцаа нь Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг хувьцаат компани Өөрчлөн байгуулагдаж байгаа болон татан буугдаж байгаа, эсхүл бүх хөрөнгөө дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа аж ахуйн нэгж Банк болон Санхүүгийн зохицуулах хороогоор зохицуулагдаж байгаа аж ахуйн нэгж Бусад аж ахуйн нэгж Санхүүгийн тайлангийн аудит хийлгэх хугацаа Тайлангийн жилийн эцсийн санхүүгийн тайланг хэлэлцэх хувьцаа эзэмшигчдийн хурлаас хоёр ба түүнээс доошгүй долоо хоногийн өмнө ба дараагийн санхүүгийн жилийн 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 11. Тухайн ажиллагааг хэрэгжүүлж эхлэхээс нэг сарын өмнө Дараагийн санхүүгийн жилийн 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор Дараагийн санхүүгийн жилийн 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 8 Аудитын тухай хуулийн 8 дугаар зүйл 9 Аудитын тухай хуулийн 9 дугаар зүйл 10 Аудитын тухай хуулийн 10 дугаар зүйл 11 Компанийн тухай хуулийн Заалт Mongolia s new Accounting and Auditing Laws
7 Mongolia s new Accounting and Auditing Laws 5
8 Монгол Улсын Компанийн тухай болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиудыг СТОУС-ын хүрээнд тайлбарлах нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуучин хуульд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж СТОУС-ын дагуу санхүүгийн тайлан бэлдэх үүрэгтэй. Энэхүү заалт нь шинэчлэгдээгүй юм. Энэ заалт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нягтлан бодох бүртгэлийн тайлагналын цогц бүтцийг дагаж мөрдөх боломж бололцоог бий болгож байна. Гэвч Компанийн тухай болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиудын шинэчилсэн найруулга нь СТОУС-ын шаардлагыг хангахад асуудал үүсгэх заалтуудыг нэмэлтээр оруулсан байна. Энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланг гадаадын хөрөнгө оруулагч нар хүлээн зөвшөөрөх боломжгүй болгох эрсдэлтэй. Ингэснээр Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж гадаадын хөрөнгө оруулагч нарт зориулсан болон дотоодын хариуцагч санхүүгийн байгууллагад өгөх тус тус хоёр санхүүгийн тайлан бэлтгэн гаргах шаардлага тулгарч болох ба энэ нь аж ахуйн нэгжид санхүүгийн хүндрэл учруулна. Ийм байдал үүсэх магадлалтай зөрчлүүдийг доор дурдав: 1. Нэгтгэсэн санхүүгийн тайлан Хуульд зааснаар нэг буюу түүнээс дээш охин компанитай аж ахуйн нэгж нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргах шаардлагатай. СТОУС 10: Нэгтгэсэн Санхүүгийн Тайлан-д зааснаар дээд шатны толгой компани хяналт хамааралтай компаниудын нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргах үүрэгтэй. Дээр дурьдсан Компанийн тухай хуульд зааснаар компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 50-аас дээш хувийг толгой компани дангаараа буюу нэмэгдэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг бие даасан компанийг охин компани гэж тодорхойлно. толгой компанийн нэгтгэсэн санхүүгийн тайланд тусгагдсан байх шаардлагатай. Гэтэл энэхүү аж ахуйн нэгж нь Компанийн тухай хуулийн 6.4 дүгээр заалтад заасан охин компанийн тодорхойлолтыг хангаагүйгээс болж толгой компанийн нэгтгэсэн санхүүгийн тайланд тусгагдахгүй болж байгаа нь СТОУС-тай зөрчилдөж байна. б. Охин компани атлаа мэдэгдэхүйц нөлөөлөлгүй аж ахуйн нэгж Үүнд Компанийн хуулийн 6.4 дүгээр заалтад тодорхойлогдсон охин компанийн тодорхойлолтод нийцэж буй хэдий ч энэ нь СТОУС 10-т тусгагдсан шаардлагыг хангахгүй аж ахуйн нэгжүүдийн талаар авч үзьэ. Энэ тохиолдол нь охин компанийн дүрэмтэй шууд холбоотой. Жишээлбэл, охин Компанийн дүрэмд зааснаар тодорхой хэлэлцэх асуудлыг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн 2/3 харьцаа бүхий дийлэнх олонхоор шийдвэрлэнэ гэж заасан байхад толгой компани нь нийт томилогдох таван ТУЗ-ийн гишүүний зөвхөн гурвыг нь томилох боломжтой бол толгой компани нь дангаараа ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй буюу мэдэгдэхүйц нөлөөлөлгүй болох юм. Нягтлан Бодох Бүртгэлийн хуулийн 4.1 дүгээр заалтад тусгаснаар аж ахуйн нэгж нь СТОУС-ыг дагаж мөрдөх шаардлагатай ба энэ нь удирдлагуудад Компанийн тухай хуулийн хүрээнд нэгтгэсэн санхүүгийн тайланг СТОУС-ын дагуу бэлтгэх ойлголтыг бий болгож байгаа юм. Иймээс дээр дурдсан нөхцөл байдлыг нягтлан үзэж хууль болон СТОУС-д тусгасан шаардлагуудад нийцүүлсэн шийдлийг олох хэрэгтэй. Хуульд зааснаар охин компанийг нэгтгэсэн тайланд оруулах аргачлал тодорхой бус ба мэдэгдэхүйц нөлөөлөл бүхий (охин компани бус) компанийг нэгтгэсэн тайланд оруулах эсэх талаар тусгаагүй байна. СТОУС нь толгой компани болон охин Монгол Улсын хууль болон СТОУС-ыг дагаж мөрдөхөд тулгарах хоёр зөрчлийг бид толилуулж байна. a. Охин компани бус атлаа мэдэгдэхүйц нөлөөлөл бүхий аж ахуйн нэгж Компанийн гаргасан энгийн хувьцааны 50-аас дээш хувийг толгой компани эзэмшдэггүй хэдий ч толгой компани нь тус компанид мэдэгдэхүйц нөлөөлөл үзүүлэх боломжтой тохиолдлын талаар авч үзье. Толгой компанийн мэдэгдэхүйц нөлөөлөл нь жишээлбэл тус аж ахуйн нэгжийн Төлөөлөн удирдах зөвлөлийг (ТУЗ) хянан удирдах байдлаар илэрч болно. СТОУС-ын шаардлагын дагуу толгой компанитайгаа ийм тогтолцоотой аж ахуйн нэгж нь 6 Mongolia s new Accounting and Auditing Laws
9 компанийн хоорондын харилцаа хамаарлаас шалтгаалан нэгтгэсэн тайланд оруулах олон аргачлалыг тусгаж өгсөн ба 50-аас дээш болон доош хувь эзэмшиж буй охин компанийн талаар дүрэм журмыг тодорхойлсон. Иймээс, мэргэжлийн зөвлөгөө авч тавигдаж буй шаардлагуудыг тал талаас нь хангах шийдэлд хүрэх нь чухал. 2. Нягтлан бодох бүртгэлийн валют Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцсөнөөс бусад тохиолдолд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж гүйлгээгээ үндэсний мөнгөн тэмдэгтээр бүртгэж тайлагнана. НББОУС 21: Гадаад Валютын Ханшийн Өөрчлөлтийн Үр Нөлөө-д зааснаар аж ахуйн нэгжийн толилуулгын валют тухайн аж ахуйн нэгжийн бүртгэлийн валют байна. Цөөн тохиолдолд, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн бүртгэлийн валют үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгөөр илэрхийлэгдэхгүй байж болно. НББОУС 21-ийн 9-10 дугаар зүйлд зааснаар: Эдийн засгийн анхдагч орчин гэдэг нь аж ахуйн нэгжийн мөнгөн хөрөнгө бий болгож, зарцуулж байгаа үйл ажиллагааны орчин юм. Аж ахуйн нэгж өөрийн бүртгэлийн валютыг сонгохдоо дараах хүчин зүйлсийг авч үзнэ: a. Валют: (i) (ii) ихэвчлэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтын үнэд нөлөөлдөг (энэ нь гол төлөв бараа үйлчилгээний борлуулалтын үнийг илэрхийлж, төлбөрийг барагдуулдаг валют байна); ба ихэвчлэн өрсөлдөхүйц хүчин чадал болон хууль эрх зүйн зохицуулалтаар бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтын үнийг тодорхойлдог. б. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх хөдөлмөр, материал болон бусад зардалд ихэвчлэн нөлөөлдөг валют (энэ нь гол төлөв дээрх зардлыг илэрхийлж, барагдуулдаг валют байна). Дараах хүчин зүйлс аж ахуйн нэгжийн бүртгэлийн валютын талаарх нотолгоог мөн илэрхийлж болох юм: a. санхүүгийн үйл ажиллагааны санг бүрдүүлж байгаа валют (өөрөөр хэлбэл өрийн болон өмчийн хэрэглүүрийг гаргаж байгаа валют). б. үндсэн үйл ажиллагааны орлогыг бүрдүүлж байгаа валют. Бидний туршлагаас, ашигт малтмал олборлох, экспортлох үйл ажиллагаа явуулж буй гадаад аж ахуйн нэгжийн охин компани болон дотоодын аж ахуйн нэгжийн бүртгэлийн валют үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгөөс өөр байх боломжтой. Ийм тохиолдолд тухайн аж ахуйн нэгж СТОУС-ын хүрээнд бүртгэлийг үндэсний мөнгөн тэмдэгтээс өөр валютаар бүртгэх хүсэлтээ санхүү бүртгэл эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх шаардлагатай. СТОУС-ын хүрээнд аж ахуйн нэгж өөрийн бүртгэлийн валютаас өөр валютаар санхүүгийн тайлангаа толилуулах эрхтэй. Иймээс дээр дурдсан аж ахуйн нэгж санхүүгийн тайлангаа үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгөөр толилуулах боломжтой юм. Иймээс тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулж буй салбар, бусад нөхцөл байдлаас хамааран үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгөөс өөр бүртгэлийн валют ашиглах зайлшгүй шаардлага гарвал Нягтлан Бодох Бүртгэлийн тухай хуулийн 7.3-т зааснаар санхүү бүртгэл эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авах шаардлагатай. Иймээс хүсэлт гаргах ажил болон бусад холбогдох тайлбарыг оновчтой, бодитой, зөв байлгах үүднээс мэргэжлийн зөвөлгөө авахыг зөвлөж байна. Mongolia s new Accounting and Auditing Laws 7
10 Холбоо барих Петр Марки Монгол дахь салбарын Удирдах Партнер, Хятад ба Монголын Уул уурхай ба Металлын салбар хариуцсан тэргүүн Адриан Чу Партнер, Санхүүгийн үйлчилгээ Эрнст анд Янг Хонг Конг Ганбаатарын Алтансүх Гүйцэтгэх Захирал Эрнст энд Янг Монголия Аудит ХХК Батбаярын Мөнхжин Ахлах Менежер Эрнст энд Янг Монголия Аудит ХХК Эрнст энд Янг Монголия Аудит ХХК 200 тоот Найман Зовхис Билдинг Улаанбаатар, Монгол Утас: / Утас: / Факс: Mongolia s new Accounting and Auditing Laws
11
12 EY Assurance Tax Transactions Advisory About EY EY is a global leader in assurance, tax, transaction and advisory services. The insights and quality services we deliver help build trust and confidence in the capital markets and in economies the world over. We develop outstanding leaders who team to deliver on our promises to all of our stakeholders. In so doing, we play a critical role in building a better working world for our people, for our clients and for our communities. EY refers to the global organization, and may refer to one or more, of the member firms of Ernst & Young Global Limited, each of which is a separate legal entity. Ernst & Young Global Limited, a UK company limited by guarantee, does not provide services to clients. For more information about our organization, please visit ey.com Ernst & Young Mongolia Audit LLC All Rights Reserved. APAC no ED None This material has been prepared for general informational purposes only and is not intended to be relied upon as accounting, tax, or other professional advice. Please refer to your advisors for specific advice. ey.com
МОНГОЛ УЛС САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
МОНГОЛ УЛС САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ 2012 оны 01 сарын 18 өдөр Дугаар 03 Улаанбаатар хот Даатгагчийн давхар даатгалын төлөвлөгөө, давхар даатгалын үйл ажиллагаанд тавигдах шаардлага, түүний
More informationТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН КОМПАНИЙН ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ АНКЕТ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН КОМПАНИЙН ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ АНКЕТ Одоо хашиж буй тушаал... Овог:... Эцэг, эхийн нэр:... Өөрийн нэр:... Төрсөн :... Цээж зураг Хүйс:... Гар утас:... гэрийн утас:... Яаралтай
More informationМонголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн 12-р хуралдааны шийдвэрийн дагуу байгуулагдсан төрөлжсөн 3-р ажлын хэсгийн тайлан, дүгнэлт, зөвлөмж
Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн 12-р хуралдааны шийдвэрийн дагуу байгуулагдсан төрөлжсөн 3-р ажлын хэсгийн тайлан, дүгнэлт, зөвлөмж Нэг. Ажлын хэсгийн зорилго Тайлагнах, нэгтгэх үйл явцыг хялбаршуулах,
More informationҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ДЭЭЛ ДЭЭР БРОКЕР, ДИЛЕР, АНДЕРРАЙТЕРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭТГЭЭДЭД МӨРДӨГДӨХ НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ЗААВАР, ДАНСНЫ ЖАГСААЛТ,
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ДЭЭЛ ДЭЭР БРОКЕР, ДИЛЕР, АНДЕРРАЙТЕРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭТГЭЭДЭД МӨРДӨГДӨХ НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ЗААВАР, ДАНСНЫ ЖАГСААЛТ, САНХҮҮГИЙН ТАЙЛАН, ТОДРУУЛГЫН МАЯГТ 0 Санхүүгийн зохицуулах
More informationГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
1 2 ГАРЧИГ Гүйцэтгэх захирлын мэндчилгээ 4 Хөрөнгийн зах зээл 2017 онд 5 Төлөөлөн удирдах зөвлөл 6 Байгууллагын бүтэц, зохион байгуулалт 7 Оны онцлох үйл явдлууд 8 Үнэт цаасны арилжааны тайлан 10 Үнэт
More informationҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР БРОКЕР, ДИЛЕР, АНДЕРРАЙТЕРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭТГЭЭДЭД МӨРДӨГДӨХ НББ- ИЙН ЗААВАР
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР БРОКЕР, ДИЛЕР, АНДЕРРАЙТЕРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭТГЭЭДЭД МӨРДӨГДӨХ НББ- ИЙН ЗААВАР 0 Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайдын хамтарсан тушаал Нэгдүгээр хавсралт
More informationМОНГОЛ УЛСЫН АРАВДУГААР БУЮУ 2015 ОНЫ ТАЙЛАН
МОҮИТБС-ын 10 дугаар буюу 2015 оны нэгтгэл тайлан МОНГОЛЫН ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧЛАГА МОНГОЛ УЛСЫН АРАВДУГААР БУЮУ 2015 ОНЫ ТАЙЛАН 2016 оны 12 дугаар сар МОҮИТБС-ын 10 дугаар буюу
More informationСАНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ШИНЖИЛГЭЭ MASD- 2017
САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ШИНЖИЛГЭЭ MASD- 2017 АГУУЛГА a. Санхүүгийн тайлагналын зорилго b. Санхүүгийн тайлангууд c. Санхүүгийн тайлангийн шинжилгээ хийх үе шат d. Санхүүгийн харьцаа үзүүлэлтүүд e. Санхүүгийн
More information/'t/~ c ~ -It ;JJ,J/ MOH OJI Y JlCblH YH 3CIIHf,1 CTATHCTI-IKHHH XOPOOHbl.llaprbih TYUJAAJJ
MOH OJI Y JlCblH YH 3CIIHf,1 CTATHCTI-IKHHH XOPOOHbl.llAPrbIH TYUJAAJJ /'t/~ c ~ -It ;JJ,J/ Y_' Olll>l_CapbIH SASP A y raap.1!~(1 YnaaH6aa ap XOT 1:3 W W -, A~~H 3acr~~H CeKTOpblH ahrvlilail 6aTIlax ryxalll
More informationХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХ БА ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭД ИЖИЛ ТЭГШ ХАНДАХ НЬ: ОЛОН УЛСЫН ШИЛДЭГ ТУРШЛАГА БА МОНГОЛ УЛС ДАХ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХ БА ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭД ИЖИЛ ТЭГШ ХАНДАХ НЬ: ОЛОН УЛСЫН ШИЛДЭГ ТУРШЛАГА БА МОНГОЛ УЛС ДАХ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ Анар Алиев Э. Оюунбилэг ОУСК Компанийн засаглалын хөтөлбөр Зүүн Ази, Номхон
More informationТөрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээ
УУЛ УУРХАЙН ЯАМ НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээ (214 оны 5 дугаар сарын байдлаар) Улаанбаатар хот 214 он 1 Төрийн өмчит болон
More informationХөрөнгийн зах зээл -хөгжлийн гарц. Б. Өлзийбаяр /МҮЦАЭХ-ны Удирдах зөвлөлийн дарга/
Хөрөнгийн зах зээл -хөгжлийн гарц Б. Өлзийбаяр /МҮЦАЭХ-ны Удирдах зөвлөлийн дарга/ Монголын хөрөнгийн зах зээлийн үүсэл I үе шат : 2009 хүртэл 1990 оны эхээр зах зээлийн эдийн засгийн тогтолцоо руу шилжсэн
More informationҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН 2014 ОНЫ ГУРАВДУГААР УЛИРЛЫН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН 2014 ОНЫ ГУРАВДУГААР УЛИРЛЫН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ Улаанбаатар хот 2014 он 1 ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН 2014 ОНЫ ГУРАВДУГААР ДУГААР УЛИРЛЫН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ Удиртгал
More informationҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН 2016 ОНЫ 2 ДУГААР УЛИРЛЫН ТОЙМ
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН 2016 ОНЫ 2 ДУГААР УЛИРЛЫН ТОЙМ УЛААНБААТАР ХОТ 2016 Агуулга НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: Зах зээлийн хөгжлийн үзүүлэлтүүд... 3 1.1.1. Зах зээлийн үнэлгээ... 3 1.1.2. Зах зээлийн үнэлгээ (ЗЗҮ)-ний
More informationМонгол-Японы эрчим хүчний харилцаа
Монгол-Японы эрчим хүчний харилцаа Т.Амгалан, ОУСХ, Эша Япон улс нь аж үйлдвэр, технологийн хувьд дэлхийд тэргүүлэх өндөр хөгжилтэй, түүнийгээ дагаад эрчим хүчний хэрэглээ өндөртэй улс хэдий ч байгалийн
More informationOPEN SOCIETY FORUM FEBRUARY 9 TH 2017
OPEN SOCIETY FORUM FEBRUARY 9 TH 2017 Dr. Mark Lovatt, CEO, Trident Integrity Solutions B. Tsogtsaikhan, Superintendent Risk, Compliance, and Internal Audit at Oyu Tolgoi Christine Hudetz, Business Integrity
More informationMongolia Growth Group Central Ulaanbaatar Retail Overview
CENTRAL ULAANBAATAR RETAIL SPACE - 2015 Overview The economy-wide slowdown caused by government interference in various mega-projects did not bypass retail. Rental performance along with sales prices showed
More informationХанбогд сумын Гурван талт зөвлөлийн ХАМТАРСАН МЭДЭЭЛЭЛ. Өмнөговь аймаг Иргэдийн хөгжлийн төв 2016 оны 1-р сарын 11 Ханбогд сум
Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ХАМТАРСАН МЭДЭЭЛЭЛ Өмнөговь аймаг Иргэдийн хөгжлийн төв 2016 оны 1-р сарын 11 Ханбогд сум Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ээлжит хурал 2016 оны 1 дүгээр сарын 11-ний
More information1. М-Си-Эс Группийн нийт компаниуд болон тэдгээрийн үндсэн ажилтнууд М-СИ-ЭС ГРУППИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО, ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТЛАХ ЗАРЧИМ
Хариуцагч М-Си-Эс Холдинг ХХК - Захиргаа, хүний нөөцийн газар Танилцах М-Си-Эс Группын харьяа компанийн нийт ажилтан Шинэчлэгдсэн огноо 2018.03.07 Хавсралт - БОДЛОГО / POLICY М-Си-Эс Группийн харьяа компаниуд
More informationХувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материал 1
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материал 1 АГУУЛГА 04 04 05 06 07 18 22 Мэндчилгээ Хурлаар хэлэлцэх асуудал Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэг Хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох бичиг баримтын жагсаалт,
More informationТӨРИЙН ӨМЧИТ ОЛБОРЛОХ КОМПАНИД ЗОРИУЛСАН ИЛ ТАЙЛАГНАЛЫН ХӨТӨЧ
ТӨРИЙН ӨМЧИТ ОЛБОРЛОХ КОМПАНИД ЗОРИУЛСАН ИЛ ТАЙЛАГНАЛЫН ХӨТӨЧ 2018 ОНЫ НЭГДҮГЭЭР САР Танилцуулга ӨМНӨТГӨЛ 2017 оны Баялгийн засаглалын индекс (БЗИ)-т нийт 81 төрийн өмчит компани (ТӨК) хамрагдсанаас зөвхөн
More informationМонгол Улсын эрдэс баялгийн салбар дахь орон нутгийн гэрээ: Туршлага, сургамж, цаашдын чиглэлүүд
Бодлогын хураангуй 2017 оны 11 сар Монгол Улсын эрдэс баялгийн салбар дахь орон нутгийн гэрээ: Туршлага, сургамж, цаашдын чиглэлүүд Д.Бямбажав 1 БОДЛОГЫН ҮНДСЭН ЗӨВЛӨМЖҮҮД Ашиглалтын үе шатанд буй төслүүдэд
More informationХарьцуулсан судалгаа. Авлигатай тэмцэх байгууллагын нийгэмтэй хамтран ажилладаг Олон нийтийн зөвлөл, түүнтэй адилтгах этгээд
Албан бус орчуулга Харьцуулсан судалгаа Авлигатай тэмцэх байгууллагын нийгэмтэй хамтран ажилладаг Олон нийтийн зөвлөл, түүнтэй адилтгах этгээд 2009 оны 4 дүгээр сар Үндэслэл Бие даасан Авлигатай тэмцэх
More informationХӨДӨӨ АЖ АХУЙН ДАВХАР ДААТГАЛ ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН. /Хугацаа: 2015 оны 1 дүгээр сарын 01-нээс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр/
ХӨДӨӨ АЖ АХУЙН ДАВХАР ДААТГАЛ ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН /Хугацаа: 2015 оны 1 дүгээр сарын 01-нээс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр/ Улаанбаатар хот 2015 он НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ 1.1. Оршил Монгол Улсын
More informationГАНЦХАН ЧИ УНШДАГ ГЭЖ ҮҮ?
ХҮНИЙ ЭРХ БА ШИФРЛЭЛТТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ТЕХНОЛОГИЙН 11 КОМПАНИЙГ ҮНЭЛСЭН НЬ ÝÌÍÅÑÒÈ ÈÍÒÅÐÍÝØÍË Эмнести Интернэшнл нь 7 сая гаруй дэмжигчидтэй даян дэлхийн хөдөлгөөн бөгөөд бид хүн бүр эрхээ эдэлсэн
More informationГОВЬ ХУВЬЦААТ КОМПАНИ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН Selenge [Type the company name] [Pick the date]
ГОВЬ ХУВЬЦААТ КОМПАНИ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН -2018- www.gobi.mn Selenge [Type the company name] [Pick the date] ЭХНИЙ ХАГАС ЖИЛ АГУУЛГА 02-05 06-11 12-17 18-19 20-31 КОМПАНИЙН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА Бүтэц зохион
More informationДээд боловсролын байгууллага, ажил олгогчдын түншлэл чадварлаг мэргэжилтэн бэлтгэхийн үндэс. Др. Л.Алтангэрэл 1
Дээд боловсролын байгууллага, ажил олгогчдын түншлэл чадварлаг мэргэжилтэн бэлтгэхийн үндэс Др. Л.Алтангэрэл 1 Хураангуй Зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чадварлаг мэргэжилтэн бэлтгэх үйл явц нь олон
More informationМЭНДЧИЛГЭЭ ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ШАРЫН ГОЛ ХК-ИЙН
ГАРЧИГ Мэндчилгээ... 2 Шарын гол ХК-ийн танилцуулга... 4 ХЭХ-ын бэлтгэл төлөвлөлт цаг хугацааны график... 5 ТУЗ-ийн хурлын тогтоол... 8 ХЭХ-ын үйл ажиллагааны дараалал... 11 ХЭХ-ын тооллогын комиссын тогтоол...
More informationБизнесийн түлхүүр харьцаанууд
Бизнесийн түлхүүр харьцаанууд [ ] C I A R A N W A L S H Key management ratios The 100+ ratios every manager needs to know F o u R T H e d I T I o N [ ] С И А РА Н У Э Л Ш Бизнесийн түлхүүр харьцаанууд
More informationТавантолгой ХК (TTL:МХБ)
Коксжих нүүрс нийлүүлэгч Таамаглаж буй үнэ 7,210 төг; Хаалтын ханш 3,800 төг Оюунбаатарын Одбаяр od@bdsec.mn утас/факс: (976) 11-323411 2013 оны 11-р сарын 19 Хаалтын ханш МХБ Блүүмберг 12 сарын дээд/
More informationМонголын уур уурхай. ИНЖЕНЕРИНГ ЭНД МАЙНИНГ ЖОРНЭЛ СЭТГҮҮЛД ЗОРИУЛСАН ГЛОБАЛ БИЗНЕС РЕПОРТ -ын ТУСГАЙ СУРВАЛЖЛАГА
Монголын уур уурхай Уул уурхай Монголд цоо шинэ салбар огтоос биш ч хурдацтай хөгжиж буй Азийн орнуудад ойрхон байрлалтай энэ орныг асар их баялаг нь анхаарлын төвд оруулж байна. ИНЖЕНЕРИНГ ЭНД МАЙНИНГ
More informationСАНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН МАСТЕРЫН ХӨТӨЛБӨР
САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН МАСТЕРЫН ХӨТӨЛБӨР ДАНХЛАГ Баатарын ЭНХТУНГАЛАГ АМЬДРАЛЫН ДААТГАЛЫН ХӨГЖИЛД ТУЛГАМДСАН ЗАРИМ АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ Мэргэжлийн индекс E340100
More informationЛОГО ХЭРХЭН ЗҮРАХ БУЮУ ФИРМИЙН СТИЛЬ ЗОХИОХ
ЛОГО ХЭРХЭН ЗҮРАХ БУЮУ ФИРМИЙН СТИЛЬ ЗОХИОХ Лекц 6 МУИС-ХШУИС-МКУТ багш П.Гантуяа Компанийн хэв маяг Фирмийн стиль гэж юу вэ? Монголчууд бидний улам бүр өргөн дэлгэр хэрэглэх болсон "Stуlе'' буюу стиль"
More informationEPsIIXHii AY~TOPhIH TYIIlAAJI
MOHfOJI YJIChIH EPsIIXHii AY~TOPhIH TYIIlAAJI YllaaH6aa-rap XOT r }KypaM 6aTnax ryxavi TepVlVlH ayavltblh TyxaVi xyynvlvlh 13 Ayraap 3YVlnVlVlH 13.4.7 AaXb 3aanT, YHA3CHVlVI aynryvl 6aVlAnblH TyxaVi xyynvlvlh
More informationҮҮРЭН ХОЛБООНЫ ОПЕРАТОР КОМПАНИУДЫН УРЬДЧИЛСАН ТӨЛБӨРТ ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН ТҮВШИНГ ДЭЭШЛҮҮЛЭХАРГА ЗАМУУД
САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН МАСТЕРЫН ХӨТӨЛБӨР Түмэд Дагвадоржийн ТУЯАДЭЛГЭР ҮҮРЭН ХОЛБООНЫ ОПЕРАТОР КОМПАНИУДЫН УРЬДЧИЛСАН ТӨЛБӨРТ ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН ТҮВШИНГ ДЭЭШЛҮҮЛЭХАРГА
More informationӨөрчлөлт, шилжилтийг удирдах нь
Өөрчлөлт, шилжилтийг удирдах нь Harvard Business Essentials цувралын тухай Harvard Business Essentials цуврал нь бизнесийн хамгийн чухал сэдвүүдээр цогц зөвлөмж, чиглүүлэг, мэдээлэл хүргэхийг зорьдог.
More informationСУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ЗҮЙ, ТЕХНОЛОГИЙН НЭР, ТАНИЛЦУУЛГА, ҮР ДҮНГИЙН ТАЙЛБАР
СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ЗҮЙ, ТЕХНОЛОГИЙН НЭР, ТАНИЛЦУУЛГА, ҮР ДҮНГИЙН ТАЙЛБАР 1. Арга зүйн нэр: ээлжит хичээл бүрээр сурагчийг үнэлгээжүүлэх арга зүй Түлхүүр үг: ээлжит хичээл, үнэлэх,
More informationMicrosoft Excel програм нь хүснэгтэн мэдээллийг боловсруулахад хамгийн сайн Windows системийн хэрэглээний програм хангамж юм.
Microsoft Office Excel 2007 Microsoft Excel програм нь хүснэгтэн мэдээллийг боловсруулахад хамгийн сайн Windows системийн хэрэглээний програм хангамж юм. Агуулга Excel 2003 c ялгаатай болон давуу талууд
More informationНаймдугаар бүлэг МАРКЕТИНГИЙН ИЖ БҮРДЭЛ: БҮТЭЭГДЭХҮҮН
Наймдугаар бүлэг МАРКЕТИНГИЙН ИЖ БҮРДЭЛ: БҮТЭЭГДЭХҮҮН Q X S Бүтээгдэхүүний тухай үндсэн ойлголт S Бүтээгдэхүүний ангилал S Бүтээгдэхүүний бодлого S Шинэ бүтээгдэхүүн боловсруулах үе шатууд S Бүтээгдэхүүний
More informationАжилгүйчүүдийг аврах төлөвлөгөө алга
Амьдралыг ажлаар Амжилтыг чармайлтаар Монгол ардын зүйр үг ЗГМ 0.., ДАВАА ~ () ~ СОЁЛТ ХҮНИЙ ӨГЛӨӨ СОНИН УНШИХААС ЭХЭЛДЭГ ~ YНЭ: 000 О.Баасанхүүгийн дараагийн даваа нь Улсын дээд шүүх 00 гаруй төлөө лөг
More informationHBR S MUST READS. Стратеги. Сүүн Сувд хэвлэлийн газар Улаанбаатар хот
HBR S 10 MUST READS Стратеги On Сүүн Сувд хэвлэлийн газар Улаанбаатар хот Гарчиг Стратеги гэж юу вэ? 1 Майкл Е. Портер Стратегийг тодорхойлох өрсөлдөөний таван хүч 41 Майкл Е. Портер Компанийн алсын харааг
More information4.1 Үүрэн холбооны компаниудын хэрэглэгчдийн телевизийн сурталчилгаанд өгөх чанарын судалгаа Үүрэн холбооны компаниуд V БҮЛЭГ.
ГАРЧГИЙН ТОВЪЁОГ ТАЛАРХАЛ... iii ХҮСНЭГТЭН МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ... iv ЗУРГАН МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ... v ХАВСРАЛТЫН ЖАГСААЛТ... vi ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ... vii НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР... viii ТОВЧ ХУРААНГУЙ...
More informationКОМПЬЮТЕРИЙН ХЭРЭГЛЭЭ
Хавсралт D. КОМПЬЮТЕРИЙН ХЭРЭГЛЭЭ (1 ба 2-р курсын оюутнуудад зориулав) Өнгөрсөн долоо хоногт нэг залуу надаас Намайг Улам-Оргих багш компьютерийн ямарч соёлгүй гэж загнаад байх юм, компьютерийн соёл гэж
More informationЭМНЭЛЗҮЙН ЛАБОРАТОРИЙН 20 ЖИЛИЙН ТУРШЛАГА ДЭЛХИЙН ЖИШИГТ ХҮРСЭН ӨНДӨР ТЕХНОЛОГИ
ЭМНЭЛЗҮЙН ЛАБОРАТОРИЙН 20 ЖИЛИЙН ТУРШЛАГА ДЭЛХИЙН ЖИШИГТ ХҮРСЭН ӨНДӨР ТЕХНОЛОГИ Гүйцэтгэх захирлын мэндчилгээ Гялс ХХК-ийг сонгон үйлчлүүлж, хамтран ажиллаж байгаа Танд баярлaлаа. Монголчууд 1997 оноос
More informationMONGOLIAN PROPERTIES TOP 10 LISTS SALES & RENTALS TOP 5 REASONS TO INVEST. 1
MONGOLIAN PROPERTIES REAL ESTATE GUIDE 2017 / 2ND EDITION Mongolian Properties PRESTIGE OFFICE OPENING @ Olympic Residence SALES & RENTALS TOP 10 LISTS TOP 5 REASONS TO INVEST www.mongolia-properties.com
More informationГАРЧИГ. Зургаа. Тэмцээнд оролцогчийн ажилбарт үнэлгээ өгөх, байр эзлүүлж дүгнэх
ГАРЧИГ Нэг. Тэмцээний зорилго Хоёр. Хамрах хүрээ Гурав. Тэмцээн болох газар, хугацаа Дөрөв. Цахилгааны тэмцээний нийтлэг шаардлага Тав. Тэмцээний шаардлага, бэлтгэл ажил Зургаа. Тэмцээнд оролцогчийн ажилбарт
More informationМатематик сургалтанд МХТ-ийг нэвтрүүлж буй үйл явц санал асуулгын үр дүнгээс (МУИС-МКС, ШУТИС-МС, МУБИС-МСС, ХААИС-БУС)
Математик сургалтанд МХТ-ийг нэвтрүүлж буй үйл явц санал асуулгын үр дүнгээс (МУИС-МКС, ШУТИС-МС, МУБИС-МСС, ХААИС-БУС) Цэрэндоржийн Навчаа havarmaa@yahoo.com МУИС, Математик Компъютерийн Сургууль Математикийн
More informationбүтцийг 1940-өөд онд Дж. фон Нейман зохиосноор фон Нейманы архитектур хэмээн нэрлэгдэх болжээ.
БҮЛЭГ 2. КОМПЬЮТЕРЫН СИСТЕМИЙН ҮНДЭС 2.1 КОМПЬЮТЕРЫН СИСТЕМИЙН ХӨГЖЛИЙН ҮНДЭС Асуудал: Өмнөх бүлэг сэдвээр бидний өдөр тутмын амьдралд хэрэглэдэг хөргөгч, автомашин, бичил долгионон зуух, цахилгаан зуух,
More informationMinelab компанийн Eureka Gold загварын илрүүлэгч АШИГЛАХ ЗААВАР
Minelab компанийн Eureka Gold загварын илрүүлэгч АШИГЛАХ ЗААВАР АНХААРУУЛГА ЭНЭ БАРИМТ БИЧИГ MINELAB ELECTRONICS ХХК-ИЙН ХЯЗГААРЛАГДМАЛ ЭРХТЭЙ ТЕХНИКИЙН МЭДЭЭЛЭЛ ЭСВЭЛ ХЯЗГААРЛАСАН ЭРХТЭЙ МЭДЭЭЛЭЛ ЭСВЭЛ
More informationIFRS 16 Leases. A summary of IFRS 16 and its effects. 22 February 2017
IFRS 16 Leases A summary of IFRS 16 and its effects 22 February 2017 Overview of IFRS 16 Leases Leases will have a single accounting model for all leases with two exceptions ( low-value assets and short
More informationChanges under IFRS 16
IFRS 16 Proposed changes to the analytical approach by rating agencies Background The International Accounting Standards Board has issued IFRS 16 Leases (IFRS 16 or the new standard), which require lessees
More informationEY s Spotlight on. Telecommunications Accounting. Holger Forst Global Telecommunications Assurance Leader
Issue 2/2015 EY s Spotlight on Telecommunications Accounting EY s Spotlight on Telecommunications Accounting is a bimonthly publication that addresses key industry topics and their impact on the financial
More informationCountdown to MFRS 16 Are you ready?
Volume 6 - Issue 3 8 June 018 Countdown to MFRS 16 Are you ready? MFRS 16 sets a new turning point for lease accounting. With the requirement for most operating leases to be recognized on the balance sheet,
More informationValuation and financial reporting for properties under development. Real Estate, Hospitality and Construction Development Roundtable
Valuation and financial reporting for properties under development Real Estate, Hospitality and Construction Development Roundtable 2017 Dear real estate professional With the significant growth of development
More informationThe new accounting standard for leases. 27 March 2017
The new accounting standard for leases 27 March 2017 Disclaimer Ernst & Young refers to the global organization of member firms of Ernst & Young Global Limited, each of which is a separate legal entity.
More informationLooking for London. The hunt for value in the capital s commercial property market
Looking for London The hunt for value in the capital s commercial property market In this report p4 Foreword p6 Research summary p8 London 2 Looking for London The hunt for value in the capital s commercial
More informationEY s Spotlight on Telecommunications Accounting
Issue 1/2015 EY s Spotlight on Telecommunications Accounting Considerations under IFRS EY s Spotlight on Telecommunications Accounting is a bimonthly publication that addresses key industry topics and
More informationTechnical Line FASB final guidance
No. 2016-09 14 April 2016 Technical Line FASB final guidance How the FASB s new leases standard will affect health care entities In this issue: Overview... 1 Key considerations... 3 Scope and scope exceptions...
More informationIFRS 16 Lease overview and EY s enabling toolkit
IFRS 16 Lease overview and EY s enabling toolkit Content Page Section I IFRS 16 overview 2 Appendix I EY Lease enabling technology suite 9 Appendix II EY Contacts 17 Page 1 IFRS 9 Classification and measurement
More informationTechnical Line FASB final guidance
No. 2018-08 20 September 2018 Technical Line FASB final guidance How the new leases standard affects engineering and construction entities In this issue: Overview... 1 Key considerations... 2 Scope and
More informationWagerup Refinery Land Management Report for the period 10 December September 2015
Wagerup Refinery Land Management Report for the period 10 December 2013 9 September 2015 1. Introduction This report has been prepared to meet the land management reporting and auditing requirements under
More informationLeases make their way onto the balance sheet
February 2016 IFRS Practical Matters France Leases make their way onto the balance sheet Navigating the journey for a smooth landing What you need to know The IASB issued a new standard for leases that
More informationNew IASB leases standard engineering and construction
Applying IFRS New IASB leases standard engineering and construction October 2016 Contents Overview 2 1. Key considerations 3 1.1 Scope and scope exclusions 3 1.2 Definition of a lease 3 1.3 Arrangements
More informationThe Federal Law on PPPs
19 January 2016 Legal Alert The Federal Law on PPPs EY s Russian Tax & Law practice was named a leading Tax firm in Russia in World Tax 2015, an annual guide published by the International Tax Review.
More informationIs Your Operating Lease An Asset or Liability? It s Now Both
MFM Annual Conference Is Your Operating Lease An Asset or Liability? It s Now Both 23 May 2016-1:30 pm 2:20 pm Disclaimer These slides are for educational purposes only and are not intended, and should
More informationAnnual Accounting and Auditing Update. 11 December 2015
Annual Accounting and Auditing Update 11 December 2015 Disclaimer The views expressed by panelists are not necessarily those of Ernst & Young LLP. These slides are for educational purposes only and are
More informationSticky Money. Recognising the total value created by Australian Co-operatives and Mutuals
Sticky Money Recognising the total value created by Australian Co-operatives and Mutuals Sticky Money Australian co-operatives and mutuals can create substantial commercial value. They can also create
More informationAccounting & Auditing News IFRS 15 Revenue from Contracts with Customers: Part 2C Differences vs. Revenue Related Interpretations
Philippines Technical Research 08 August 2014 (Issue 5) Accounting & Auditing News IFRS 15 Revenue from Contracts with Customers: Part 2C Differences vs. Revenue Related Interpretations Revenue Recognition
More informationReal Estate Group in Poland
Real Estate Group in Poland EY Real Estate Group is an international real estate consultancy firm. The scope of our services is tailored to the needs of each client, whether from a private or public sector.
More informationTechnical Line FASB final guidance
No. 2017-17 29 June 2017 Technical Line FASB final guidance How the new revenue standard affects operating real estate entities In this issue: Overview... 1 Real estate sales... 2 Property management services...
More informationLeases make their way onto the balance sheet
February 2016 IFRS Practical Matters Leases make their way onto the balance sheet Navigating the journey for a smooth landing What you need to know The IASB issued a new standard for leases that requires
More informationLeases re-exposed: The impact on banks. IFRS Practical Matters in Banking. Overview. The Boards propose putting most leases on lessees balance sheets.
ey.com/ifrs September 2013 IFRS Practical Matters in Banking Leases re-exposed: The impact on banks On 16 May 2013, the IASB and FASB (collectively, the Boards) issued their revised exposure draft (revised
More informationApplying IFRS. New IASB leases standard oilfield services. December 2016
Applying IFRS New IASB leases standard oilfield services December 2016 Contents Overview 2 1. Key considerations 3 1.1 Scope and scope exclusions 3 1.2 Definition of a lease 3 1.3 Identifying and separating
More informationApplying IFRS in Financial Services
Applying IFRS in Financial Services IASB issues new leases standard - financial services April 2016 Contents Overview 2 1. Key considerations 3 1.1 Scope and scope exclusions 3 1.2 Definition of a lease
More informationTechnical Line FASB final guidance
No. 2016-11 14 April 2016 Technical Line FASB final guidance How the FASB s new leases standard will affect real estate entities In this issue: Overview... 1 Key considerations... 2 Scope and scope exceptions...
More informationTechnical Line FASB final guidance
No. 2019-01 3 January 2019 Technical Line FASB final guidance How the new leases standard affects automotive entities In this issue: Overview... 1 Recent standard setting activity... 2 Key considerations...
More informationReal Estate Group in Poland
Real Estate Group in Poland EY Real Estate Group is an international real estate consultancy firm. The scope of our services is tailored to the needs of each client, whether from a private or public sector.
More informationULI/EY Real Estate Consensus Forecast A Survey of Leading Real Estate Economists/Analysts October 2014
Highlights from the ULI/EY Real Estate Consensus Forecast A Survey of Leading Real Estate Economists/Analysts October 2014 uli.org/consensusforecast or ey.com/rhc Howard Roth Global Real Estate, Hospitality
More informationTechnical Line FASB final guidance
No. 2018-10 11 October 2018 Technical Line FASB final guidance How the new leases standard affects airlines In this issue: Overview... 1 Key considerations... 2 Scope and scope exceptions... 2 Definition
More informationApplying IFRS. New IASB leases standard Mining and Metals October 2016
Applying IFRS New IASB leases standard Mining and Metals October 2016 Contents Overview 2 1. Key considerations 3 1.1 Scope and scope exclusions 3 1.2 Definition of a lease 4 1.3 Arrangements entered into
More informationDivestment of the Munt Building. Property information. 13 March March 2018 Deloitte Real Estate
Divestment of the Munt Building Property information 13 March 2017 March 2018 Deloitte Real Estate Contents 1. Location... 3 2. The Munt building... 4 3. Divestment of the surface areas of bpost and the
More informationTechnical Line FASB final guidance
No. 2018-15 6 December 2018 Technical Line FASB final guidance How the new leases standard affects consumer products and retail entities In this issue: Overview... 1 Recent standard-setting activity...
More informationBrixmor Residual Holding LLC and Subsidiaries Years Ended December 31, 2013 and 2012 With Report of Independent Auditors
C ONSOLIDATED F INANCIAL S TATEMENTS Brixmor Residual Holding LLC and Subsidiaries Years Ended December 31, 2013 and 2012 With Report of Independent Auditors Ernst & Young LLP 1403-1211259 Consolidated
More informationIASB issues new leases standard consumer products and retail
Applying IFRS in consumer products and retail IASB issues new leases standard consumer products and retail June 2016 Contents Overview 2 1. Key considerations 3 1.1 Scope and scope exclusions 3 1.2 Definition
More informationExclusive Marketing Advisor: John Boyd Senior Vice President Lic
Prime Commercial/Retail LAND OFFERING MEMORANDUM 21.66± ACRES HIGHWAY 111, WEST INDIO, CALIFORNIA Exclusive Marketing Advisor: John Boyd Senior Vice President Lic. 01074614 john.boyd@cbre.com 760.341.0783
More informationApplying IFRS. IASB issues a new leases standard Oil and Gas. February 2017
Applying IFRS IASB issues a new leases standard Oil and Gas February 2017 Contents Overview 2 1. Key considerations 3 1.1 Scope and scope exclusions 3 1.2 Definition of a lease 4 1.3 Arrangements entered
More informationNOT-FOR-PROFIT INSIDER
NOT-FOR-PROFIT INSIDER VOLUME 12 :: ISSUE 4 In This Issue: The Challenge of Internal Controls in Smaller Not-For-Profits Impact of Lease Standards on Not-For-Profits: Recording Donated and Below-Market
More informationReal estate leases. How will IFRS 16 impact real estate entities? May 2016
Real estate leases How will IFRS 16 impact real estate entities? May 2016 Contents Overview 2 1. Key considerations 3 1.1 Scope and scope exclusions 3 1.2 Definition of a lease 3 1.3 Identifying and separating
More informationAccounting for revenue is changing
Accounting for revenue is changing What s the impact on housebuilders? March 2017 The new revenue standard effective from 1 January 2018 is likely to affect the way you account for revenue. But it is more
More informationTechnical Line FASB final guidance
No. 2018-11 11 October 2018 Technical Line FASB final guidance How the new leases standard affects telecom and media and entertainment entities In this issue: Overview... 1 Key considerations... 2 Scope
More informationPreparing for the new lease accounting standard What transportation, hospitality, and services companies need to know
Preparing for the new lease accounting standard What transportation, hospitality, and services companies need to know Preface 1 2 3 4 5 6 7 8 The new lease accounting standard is expected to have a significant
More informationThe joint leases project change is coming
No. 2010-4 18 June 2010 Technical Line Technical guidance on standards and practice issues The joint leases project change is coming What you need to know The proposed changes to the accounting for leases
More information35.28 ACRES $7,500,000
35.28 ACRES $7,500,000 PRIME BELLE CHASSE LOCATION THE commercial location in Belle Chasse that forms the corner of two state highways leading into Jefferson Parish and Orleans Parish and has the highest
More informationWhat private companies need to know about applying the new lease standard
What private companies need to know about applying the new lease standard In February 26, the FASB issued Accounting Standards Update (ASU) No. 26-, Leases (codified as Accounting Standards Codification
More information3.3 ACRES ON INTERSTATE I-44, WITH OVER 600' OF I-44 FRONTAGE & VISIBILITY.
3.3 ACRES ON INTERSTATE I-44, WITH OVER 600' OF I-44 FRONTAGE & VISIBILITY. 2051 N. ELDON SPRINGFIELD, MO 65803 SVN RANKIN COMPANY, LLC 2808 S. INGRAM MILL, SUITE A100, SPRINGFIELD, MO 65804 SALE PROPOSAL
More informationTOP 4 TRENDS IN REAL ESTATE Residential market in focus
TOP 4 TRENDS IN REAL ESTATE Residential market in focus Petr Hána, Deloitte January 31, 2017 FACTORS INFLUENCING RESIDENTIAL MARKET THE MARKET MOVED TOWARDS GROWTH Economic development Mortgage market
More informationTransaction Real Estate Advisory Services. Our services
Transaction Real Estate Advisory Services Our services What s Inside Our commitment to the global real estate, hospitality and leisure industries 3 Our market knowledge and experience 4 Our spectrum of
More informationTransaction Real Estate Advisory Services
Transaction Real Estate Advisory Services Our services April 2014 2 Transaction Real Estate Advisory Services Our services What s Inside Our commitment to the global real estate, hospitality and leisure
More information132 ATLANTIC CITY BLVD. ( ROUTE 9 )
PROPERTY SUMMARY Lease Rate: Lot Size: Cross Streets: Negotiable ± 1.72 Acres Atlantic City Boulevard ( Route 9 ) and Hickory PROPERTY OVERVIEW 1.72 Acre Route 9 Corner for Lease in Area of 160 New Homes
More informationApplying IFRS. IASB issues a new leases standard tank terminals. February 2017
Applying IFRS IASB issues a new leases standard tank terminals February 2017 Contents Overview 2 1. Key considerations 3 1.1 Scope and scope exclusions 3 1.2 Definition of a lease 3 1.3 Identifying and
More information